П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 21

 

Засгийн газрын өнөөдрийн (2024.08.21) хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Учрал, П.Наранбаяр нар олон нийтэд танилцууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр: 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл хүргэе.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр сугалаатай цэцэрлэг байхгүй болсон. Энэ жил 142150 хүүхэд цэцэрлэгт орно. Нэгдүгээр шатны бүртгэлээр 103999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар илгээж, хариуг нь өгсөн.

Хоёрдугаар шатны бүртгэл 9 дүгээр сарын 5-15-ны хооронд явагдана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. 11768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэх шийдвэр гаргаад байна. Хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс өгч явуулахаар болсон. 

ЕБ-ын 36 сургуулийн нийт 560 бүлгийн 23188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Иймд 29 сургуульд сургалтын зориулалттай байр түрээслэхээс 22 сургуулийн асуудлыг шийдвэрлэсэн. 

Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл 8 дугаар сарын 12-25-ны өдрийн хооронд явагдана. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top