ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд хувь заяа гэнэтийн бэлэг барина

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Хонь

Ажил хэргийн шийдвэр гаргах, мэргэжлээрээ өсөхөд таатай өдөр. Хамт ажилладаг хүнтэйгээ таагүй харилцаатай бол түүнд бүх ажлаа овоолох хэрэггүй. Эхлээд өөрийгөө ойлгохыг хичээгээрэй. Өнөөдөр хуучин найзууддаа найдсан нь дээр.

Үхэр

Бүх зүйл бүтэмжтэй байна. Та өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байх болно. Гаргасан алдаагаа засах цаг нь иржээ. Олон зүйлийг өөрчлөх боломжтой. Харамч хүмүүст найдах хэрэггүй. Хайрлаж, амьсгалах, эрх чөлөөгөө мэдрэх, бүрэн утгаар нь амьдрах эрхтэй.

Ихэр

Эргэн тойронд болж буй зүйлд анхаарлаа төвлөрүүл. Та олон асуудалтай тулгарна. Хэдийгээр тийм ч чухал биш санагдах ч асуудлыг шийдэхийн тулд танаас багагүй хугацаа, эрч хүч шаардана. Энэ өдөр найз нөхөд, дотнын хүмүүсээс тусламж ирнэ гэж найдах хэрэггүй. Та өөрөө л хариуцлага үүрнэ. Гэхдээ санаа зовох хэрэггүй, та л хожно. Учир нь та дараа дараагийн асуудлыг шийдэх үнэтэй туршлагатай болно.

Мэлхий

Таны гар хүрсэн бүхэн цэцэглэнэ. Бүх зүйл бүтэмжтэй байгаа тул боломжийг бүү алд. Бусдад тусалж, зөвлөгөө өгөөрэй. Танаас ямар ч хүч шаардагдахгүй. Гэр бүлийн хүрээнд бага зэргийн үл ойлголцол гарах ч та ямар ч төвөггүйгээр шийднэ. Та өөрийгөө ганцаардаж байна гэж бодох ямар ч шаардлага байхгүй. Ойр дотнынхон нь таныг чин сэтгэлээсээ хайрладаг.

Арслан

Өглөөнөөс эхлэх бужигнаан танаас эмч цэгцтэй, хариуцлагатай байхыг шаардана. Эргэлзээгээ хойш тавьж, өөрийгөө удирдаж, тавьсан зорилго өөд итгэлтэй урагшил. Хувийн амьдралд нь бага зэргийн өөрчлөлт гарч магадгүй. Цирк, театр, кино үзэх эсвэл зүгээр л гадуур зугаалаарай. Танд болон хайртай хүнд тань хоёуланд нь хэрэгтэй.

Охин

Эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө ажигла. Өөрийгөө хянаж сур. Өөртэйгөө ажилласнаар ажил төрлийн болон хувийн харилцаагаа бэхжүүлж чадна.

Жинлүүр

Нөхцөл байдал таагүй тийш хандаж, танаас уян хатан байдал, нөхцөл байдлаас шалтгаалан хормын төдий үйлдлээ өөрчлөхийг шаардана. Эрүүл мэнд нь муудаж, гэмтэл авч болзошгүй тул туйлын болгоомжтой байгаарай. Ажил их байх тул зарим ажлаа хамтран ажиллагсдадаа даатгаарай.

Хилэнц

Энэ өдөр хаашаа ч яарах хэрэггүй. Хайртай хүнтэйгээ хамт байхыг хичээ. Танд найдвар төрж, амлалт өгөх ч харамсалтай нь биелэхгүй. Өнөөдөр өөрийгөө асуудлаас тусгаарлах хэрэггүй. Асуудлыг тэр даруйд нь шийдээрэй. Үдшийг ганцаараа өнгөрүүлээрэй. Дуртай цайгаа уунгаа, ирээдүйн талаар мөрөөд.

Нум

Өнөөдөр шийдвэрийг хоромхон зуур гаргана. Өөртөө итгэлтэй бай. Бүх зүйл бүтнэ. Хувь заяа тань ээлжит гэнэтийн бэлгээ барина. Бага хэмжээний ашиг олно. Бүх зүйлийг амжуулж, ажлаа сайн хийдэг хүнд л аз ирдэг.

Матар

Өнөөдөр танд шийдэмгий байдал хэрэг болно. Бүхэл өдөржин ажил, худалдан авалт эсвэл том гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлуудыг шийдэх хэрэг гарна. Саруул ухаан, тунгаан бодох чадвар тань асуудлыг шийдэхэд тусална. Хуучны шалгарсан аргууд үйлчлэхгүй үе ч гарна. Тэр үед уран сэтгэмжээ ашиглаарай.

Хумх

Ажлаа төлөвлөж, зохион байгуулахад хүндрэл гарна. Жижиг сажиг маргаан, бужигнаан үдэш хүртэл үргэлжилнэ. Хурцадмал байдлыг намжаахын тулд яаравчлан шийдвэр гаргах хэрэггүй. Үүний оронд ойр дотнын хүмүүсээс тусламж хүсээрэй. Танд сайн амарч, нойроо авахыг од эрхэс зөвлөж байна.

Загас

Эртнээс бүтээж чадаагүй зүйлээ хөнгөхөн амжуулна. Эцэг эх эсвэл ойрын төрлөөсөө санхүүгийн тусламж авч магадгүй. Хүчээ зөв хуваарилж, эхлүүлсэн ажлаа дуусгаарай. Од эрхэс танд тайвширч, иогоор хичээллэхийг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top