П.Наранбаяр: Боловсрол улс төрөөс ангид байх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэл болон 21 аймгийн Боловсролын газар, хэлтсийн удирдах ажилтан, ахлах арга зүйч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг  зохион байгуулж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын салбарт баримтлах бодлого, зорилтыг танилцуулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ойлголтоо нэгтгэн, тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэж байгаа юм. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хууль, эрх зүйн орчин, бодлого, суралцахуй болон багшлахуйд гарч байгаа өөрчлөлтийг үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа аж.

Энэ үеэр Боловсролын сайд, УИХ-ын гишүүн П.Наранбаяр “Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ гэж байдаг. Энэ нь хандлагын хувьд сайн ч алдаа дутагдал бий. Бид шударга дүгнэж чадаж байна уу, гүйцэтгэлийн үнэлгээ гэж хэт шуураад багш нарын дургүйцлийг хүргээд байгаа юм биш  биз. Шударга үнэлгээ байхгүй болсон цагт тухайн багш ажлын байраа орхиод явах эрсдэл үүснэ. Энэ асуудлыг Боловсролын яамнаас судалж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ бол байх ёстой. Гэхдээ тухайн үнэлгээг шударга явуулах, тэр системийг бий болгохоор ажиллаж байна” хэмээн тодотголоо.

Түүнчлэн “Би сайд болоод  боловсролын салбарын хүний нөөцийг бужигнуулаагүй. Төрийн албан хаагчдыг сольж холин ажлын байрыг нь өөрчлөхгүй. Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Өнөөдөр яамны нэг алдаа байна. Шинэ сургууль руу ширээ сандал хуваарилах гэхээр нэг мэргэжилтэн дээр гацдаг. Нөгөө мэргэжилтэн нь ширээ, сандлынхаа хуваарилалтыг хийгээгүй, тэгээд хүн загнадаг ажилтай. Иймэрхүү байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Боловсролын яам хүнд сурталгүй, ээлтэй, шийдвэрээ хурдан хугацаанд гаргадаг байх болно. Боловсролын яам, газруудын удирдлага нар энэ салбарын эс нь юм. Зарим аймгийн удирдлагууд улс төржсөн, бужигнуулсан асуудал бий. Би тэдэнтэй хариуцлага тооцно” хэмээн ярилаа.

Тэгвэл сайдын өгсөн мэдээллээр боловсролын салбарын ажиллах орчныг таатай болгоход анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Тухайлбал, тав дахь жилдээ ажиллаж буй багш нарыг магистрт бэлтгэхээс гадна 2000 гаруй англи хэлний багш, 12 мянган багш, сургуулийн өмнөх боловсролын 12 мянга гаруй багш нарыг гадаад, дотоодод магистрт бэлдэж, бүх талаар нь дэмжих аж.

Энэ талаар Боловсролын сайд, УИХ-ын гишүүн П.Наранбаяр хэлэхдээ “Төсвийг шийднэ. Аймаг, дүүргийн багш, захирлуудыг шилжин ажиллуулах тогтолцоог бий болгож, сайн туршлагыг түгээнэ. Хорь гаруй жил нэг сургуульд захирлын албан тушаал хашсан 34 хүн байна. Гэхдээ гэнэт бүгдийг нь сольж холихгүй. Үе шат дараатай ажиллана” гэв. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан мэргэжлийн болон дээд сургуулиудтай болно гэдгийг салбарын сайд мэдээллийнхээ төгсгөлд онцолж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top