ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн хүнд сонголтын өмнө ирнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 27

Хонь

Алсын замд гарахад тохиромжгүй өдөр. Харьцаж буй хүмүүстээ ялгамжтай хандаарай. Байнга хов жив ярьдаг хүмүүсээс харилцаагаа таслахад гэмгүй. Үдээс хойш асуудал үүсэж, таны оролцоо хэрэг болно. Анхаарлаа хандуулаарай.

Үхэр

Ажилд хандах хандлагаа өөрчлөх цаг нь иржээ. Нуугдах газаргүй болсон тул ажилдаа шинэ технологи ашиглахаас өөр аргагүй. Хуучин арга барилаар ажилласнаар ажлын байраа алдаж болзошгүй. Шинэ зүйлд сурахад цаг авах ч  амжилтад хүрнэ.

Ихэр

Шинэ ажил эхлүүлэхдээ аль зүгт явахаа ойлгохгүй, гайхаж хоцорно. Хуурамч аргаар үр дүнд хүрнэ гэж саналтгүй. Үнэн илчлэгдсэн цагт бусдын итгэлийг алдана. Бардам зангаа гээж, асуудлыг илүү мэддэг хамтран зүтгэгчээсээ тусламж хүсээрэй.

Мэлхий

Амралтаа олон тооны асуудал, таагүй байдлын улмаас нураахыг хүсэхгүй байгаа бол аяллаа түр хойш тавиарай. Хүмүүст хандах хандлагаа эргэн харж, жижиг зүйлд ач холбогдол бүү өг. Эргэлзээ байвал нягтлаад үз.

Арслан

Төслийн түнш тань урмыг нь хугална. Төслийг хоцруулсны төлөөх хариуцлага тан дээр оногдоно. Тиймээс цаг бүү алд, хүчин зүтгэл, хөрөнгө оруулалт нь дэмий үрэгдэнэ. Бусдаас тусламж хүсээрэй, танд заавал тусалж, дэмжинэ. Хайртай хүн тань таныг дэмжиж, эрч хүч өгнө.

Охин

Эерэг сайхан өдөр таны ой санаанд үлдэнэ. Яриа хэлэлцээ, уулзалт хийх, шинэ хүнтэй танилцахад таатай. Та хэзээ нь дуугүй байх, хэзээ нь үг хэлэхээ сайн мэддэг. Харин санхүүгийн хувьд тийм ч таатай бус байна. Хэмнэлттэй амьдрахыг хичээгээрэй.

Жинлүүр

Азтай үе дуусаж байна. Өөрчлөлтүүд тэр бүр сайн зүйлд хөтлөхгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Зорилгоо нарийн тодорхойл. Хэрэггүй зүйлээ сонгож, алдах вий. Бусдын анхаарлыг өөртөө хандуулах хэрэггүй. Хувийн амьдралд нь урам хугалсан үйл явдал цуварна.

Хилэнц

Эрүүл мэнд эсвэл удирдагчийн байр сууриа алдах гэсэн хүнд сонголтын өмнө тулж ирнэ. Ойр дотнынхоо хүмүүст хариуцлага үүрүүлэх хэрэггүй. Тэднээс тусламж ч эрэх шаардлагагүй. Энэ бол зөвхөн таны сонголт. Бүх хүчээрээ удирдлагын жолоогоо атгаж, аюул өнгөрсний дараа эрүүл мэнддээ анхаараарай.

Нум

Таны зөрүүд зангаас санаа нэгтнүүд тань хүртэл залхаж, сэтгэл санаагаар унана. Төслийн түнш нь хүртэл таны итгэлийг алдана. Та хоёрын хооронд үл ойлголцол үүсэж магадгүй. Эмэгтэйчүүдийн хувьд дэмий ярианаас болж хайртай хүнээ хардана.

Матар

Өнөөдөр алхам бүрээ тооцоолж, сэтгэл хөдлөлдөө автан шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Буруу сонголт хийх магадлал өндөр. Өөртөө итгэлтэй байдал нь өнөөдөр таны дайсан. Шинэ санаа утгагүй байх тул хэрэгжүүлэхээс татгалзаарай.

Хумх

Энэ өдөр танд олон өөрчлөлт авчирна. Сүүлийн үед бодож санасан зүйл тань өөрчлөгдөж магадгүй. Багаар ажиллахдаа бусдын үзэл бодолд сохроор найдах хэрэггүй. Өөрийн бодолтой байж, зөн совиндоо итгээрэй. Санасан зүйлээ бусадтай бүү хуваалц. Бие даан шийдвэр гаргаарай.

Загас

Таатай гэнэтийн бэлэг хүлээж байна. Үнэтэй бэлэг авч эсвэл сугалаа хожно. Эрчүүд өнөөдөр олон уулзалт, шинэ танилтай болно. Дотно харилцаа үүсэх магадлалтай. Эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ анхааралтай, зөөлөн харьцаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top