Хонь
Таатай өдөр, ялангуяа эрчүүдийн хувьд. Гэхдээ түрэмгий зан гаргаж, зөрүүдлэх хэрэггүй. Өнөөдөр ямар нэгэн ажил төлөвлөх шаардлагагүй, бүтэхгүй. Энэ ордны эмэгтэйчүүд өнөөдөр бүхнийг хардаж, сэрдэнэ. Бусдын үгийг үл тоо. Хайртай хүндээ цаг гаргаарай.
Үхэр
Архаг өвчин сэдрэх эрсдэл өндөр байна. Хэт ачаалахаас зайлсхий. Удирдлагатайгаа зөрчилдөх хэрэггүй. Танд албан тушаал дэвших төлөвлөгөө бий.Ойр дотнынхон болон найзууддаа бүрэн итгээрэй, тэд л таныг дэмжинэ.
Ихэр
Ганцаар байхаас зайлсхий. Ажил дээрээ багаар ажиллаж, амарч байгаа бол найз нөхдийн хүрээнд өнгөрүүл. Эмэгтэйчүүд авьяас, чадвараа гайхуулж, бусадтай сээтгэнэнэ. Эрчүүдэд од эрхэс эрүүл мэнддээ анхаарч, бэртэхээс болгоомжилж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мэлхий
Эрч хүчээ шавхахгүй байхыг хичээгээрэй. Идэвх бага гаргаж, бусдад зөвлөгөө өгөх, бусдаас авах гэж бүү яар. Юу ч амлаад хэрэггүй та хэлсэн үгэндээ хүрэхгүй. Баримт бичигтэй зууралдах хэрэггүй, алдаа гаргаж болзошгүй. Сайхан мэдээ эсвэл ашигтай саналтай өдрийг үднэ.
Арслан
Сонирхолтой бөгөөд үр дүнтэй өдөр. Сонирхолтой аялалд гарах магадлал өндөр байна. Замдаа олон сонирхолтой хүнтэй таарна. Санхүүтэй холбоотой аливаа асуудлыг хялбар шийднэ. Чөлөөт цагаа хүүхдүүдтэйгээ өнгөрүүлээрэй.
Охин
Та удирдлагаасаа магтаал сонсох гэж яаж ч хичээсэн бүтэхгүй. Ажил нь бүтэмжгүй, хүчин чармайлт нь үр дүн өгөхгүй. Ойр дотнын хүмүүстээ цаг гаргаарай. Дэмий зүйлээс болж маргах хэрэггүй.
Жинлүүр
Жирийн нэг өдрийг мэргэжлийн болон хувийн харилцааны асуудлууд баллаж орхино. Таны ирээдүйн амьдралд хүчтэй нөлөөлөх хүнтэй танилцана. Тэр хүнийг ресторанд урьж, асуудлаа хуваалцаарай.
Хилэнц
Идэвхтэй өдөр. Хувийн амьдрал нь сайжирна. Ашигтай хүнтэй танилцаж, албан тушаал ахихад нь тусална. Таны хичээнгүй, шаргуу зан уран бүтээлийн болон ажлын ялалтад хүргэнэ.
Нум
Амьдралдаа шинэ зүйл оруулахыг хүснэ. Сэтгэл санаа өөдрөг, уулыг нураахад бэлэн. Аливаа хэлэлцээг амжилттай явуулж, ажил нь бүтэмжтэй байна. Үдэш эрч хүчээ сэлбэхийн тулд дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Матар
Хатуу, зөрүүд зан танд олон зүйлд хүрэхэд тусална. Та атаархмаар хөдөлмөрч тул өнөөдөр олон ажил амжуулна. Шинэ ажил эхлэхдээ бэрхшээлээс шантрах хэрэггүй. Хувийн амьдрал тань таатай, таагүй гэнэтийн бэлгээр дүүрэн байна.
Хумх
Өнөөдөр тийм ч бүтэмжтэй өдөр биш. Таагүй гэнэтийн бэлэг байнга гарч ирнэ. Нийтийн тээврээр зорчих бол хувийн эд зүйлсээ алдахаас сэргийл. Баримт бичиг, чухал яриа хэлэлцээ хийхгүй байхыг зөвлөж байна.
Загас
Өөрийгөө боловсруулахад тохиромжтой өдөр. Мэргэжлээ солих эсвэл мэргэшлээ дээшлүүлэх талаар бодоорой. Соёл, урлагийн арга хэмжээнд очихыг зөвлөж байна. Бусад хүнтэй тэвчээртэй харьцаж, маргаан дэгдээхээс зайлсхийгээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
Uulig nuurah genuu setguulch ch boldoo zail2