О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томилсон билээ. 

О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай.

Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбал "Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа үед энэ албан тушаалд томилогдож байгаа маань бас чухал болж байна. Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт муу, хангалтгүй байгаагийн үндсийг яривал суурь боловсролын асуудал хөндөгдөнө. Тиймээс суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(202.9.40.39) 2024 оны 09 сарын 01

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
Түмээ(202.126.90.162) 2024 оны 08 сарын 31

Юу сэргээх вэ. Дунд сургуульд орж л бга ш дээ.

0  |  0
Зайлаа(202.126.91.178) 2024 оны 08 сарын 29

Энэ нэг муу, муухай болгоны үүр болсон авгай хийдэггүй л байхгүй юу.

0  |  0
Top