Хамтарсан засгаас ЮУГ ХҮЛЭЭЖ, ШААРДАХ вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

 

-Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэдхэн хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэн баталлаа. Харин олон нийт хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жил юуг хүлээж, шаардах вэ-

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль явагдаж, 76 гишүүнтэй байдаг парламент 126 гишүүнтэй болсон. Хэдийгээр энэ удаагийн ээлжит сонгуульд МАН ялалтаа бататгасан ч улиран сонгогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа АН, ХҮН намыг урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд гарын үсэг зуралцаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө парламентад өргөн барьсан юм. Тэгвэл хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэдхэн хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэн баталлаа. Харин олон нийт хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жил юуг хүлээж, шаардах вэ.

МАН-ын дарга, өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө парламентад өргөн барьж, танилцуулахдаа хэд хэдэн зүйлийг онцолсон байдаг. Юуны өмнө энэхүү хөтөлбөр нь бүхэлдээ “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого хийгээд гурван намын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлыг улстөржихгүйгээр хурдтай шийдвэрлэх, олон жил гацсан томоохон төслүүдийн зангилааг тайлахад чиглэжээ. Тухайлбал, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж иргэд нийгмийн бүхий л үйлчилгээг 20-хон минутад авах хүнээ бодсон, шинэ стандарт бүхий “амьд хот”-ыг бий болгох цогц шийдлийг боловсруулсан аж. Ингэхдээ Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км үргэлжлэх “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглалтад оруулах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох, Үндэсний баялгийн сангаар дамжуулж орон сууцжуулах ажлыг “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-тойгоо уялдуулахаар шийджээ. Түүнчлэн бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлөөр нь төрөлжүүлэхээр тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон билээ. Түүнчлэн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” зэрэг хилийн боомтуудыг дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминалыг барьж дуусгана. “Тавантолгой”-н 450 мегаВаттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барих, Эгийн голын 310 мегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх аж. Хамгийн гол нь, говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, цогцолборыг барихаас гадна Монгол-Францын хамтарсан уран, атомын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, Зэс боловсруулах цогцолбор болон гангийн үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад хүлээлгэж өгнө гэдгээ хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж өгчээ.

Хамтарсан Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хэд, хэдэн ажлыг хийхээр болжээ. Бүс, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчныг сайжруулна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын харьяат иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, бизнес эрхлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх аж. Ядуурал, ажилгүйдэл болон хүн амын амьжиргааны түвшнийг тооцох аргачлалыг үндэсний онцлогт нийцүүлж, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан шинэчилнэ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг нэмэгдүүлнэ. Зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулна, тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно. Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, “И-Монгол” платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ. Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи телемедицин, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ. Олон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”, Туулын хурдны замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна. Хууль бусаар олгосон газрыг нийтийн эзэмшлийн газар болгож, уг газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барьж, хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах нөхцөлийг бүрдүүлнэ.

Их, дээд сургуулийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цахимаар, зайнаас суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Аялал жуулчлалын томоохон парк, цогцолборыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд байгуулж, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ зэрэг 577 багц үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эдгээрийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдгийг ч тооцоолжээ.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд хоёртой гар барьж, байгуулсан хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулаад авлаа. Хөгжлийг хөөж биш угтаж түрүүлэхийг зорьж байгаа хамтарсан Засгийн газрыг олон нийт ажлаа хийхийг шахаж, шаардах л үлдлээ. Харин хэрхэн ажиллав гэдгийг нь дүгнэх цаг эрт байна. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.153) 2024 оны 09 сарын 01

ГАНТӨМӨРИЙГ ХАРАХААР Л ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙХЫН ҮНЭН МУУХАЙ ХУУРАМЧ ХҮН ШҮҮ МОНГОЛ ТӨРД ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ НӨХӨР

0  |  0
фак(98.246.35.246) 2024 оны 09 сарын 01

зоригын алуурчидыг мэдсээр байж баривчлахгүй байна гэдэг бол хамжигч гэдэгтэй адил шүү. энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр шударга ёс хөгжил дэвшил яриад ч яахав.

0  |  0
фак(98.246.35.246) 2024 оны 09 сарын 01

зоригын алуурчидыг мэдсээр байж баривчлахгүй байна гэдэг бол хамжигч гэдэгтэй адил шүү. энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр шударга ёс хөгжил дэвшил яриад ч яахав.

0  |  0
Shudarga irgen.(178.209.145.214) 2024 оны 09 сарын 01

Svg.Batbold ba Elbegdorjiin suganii ysenyyd Ouyerdene ANUd ochiod nuutsaar Saihanbilegtei Baidanii tushaalaar uulzaj Mongoliin turiig hantarj idehee yariltsasan ni todorhoi boljee.Mongolchuud bid edentei alatsaj 2 tiishee boloh tsag ye irnee.ALTAN ZAGASANII emgen shig galzuurchil bai.Hen ni hen ve gedegee haruulchil bai umhii MANAN UURSUDIIGUU EZEN NAM GEJ GALZUURCHIL BAI.aLALTSAK 2 TIISHEE BOLOHIIG TA NARCH UDAA DAARAA MEDEGDEED BAIGAA .

1  |  0
Gamba(88.183.144.162) 2024 оны 09 сарын 01

Shaamii ineegeed yvj bn ,

1  |  0
фак(98.246.35.246) 2024 оны 09 сарын 01

Зоригын хэрэг яасан бэ хүүхээ

1  |  0
Зочин(103.168.34.62) 2024 оны 08 сарын 29

Хамтарсан засгаас юуг хүлээж, шаардах вэ?! гэж үү. Боловсролын Зээлийн Сангаас үл хөдлөхөө барьцаалаад зээл авч магистр, докторт сурсан хүмүүсийн тэглүүлсэн зээлийг бүгдийг нь эргүүлэн төлүүлэх хууль батлуулахыг, мөн одоо төрийн албанд 5 жил ажиллаад зээлээ тэглүүлэх гээд хүлээж байгаа магистр, докторт сурсан төрийн албанд хаагчидын зээлийг нэмж дахин тэглэхгүй байх хууль, журам батлахыг л ард түмэн хүсэж байна даа.

1  |  0
SHUDARGA IRGEN.(178.209.145.214) 2024 оны 08 сарын 29

Mongolchuud bid turt ulsaa avrah tseverleh uurchiluh yneheer boljee.

0  |  0
Shar tohoi.(178.209.145.214) 2024 оны 08 сарын 29

MANAN BYR ULAAN ZAINDAA GAARCH GALZUURCH BAIH SHIV UMHII URVACH TONUULCHIDIIN GAR HUL SUGANII YZENYYD HETSEEJ BUUHGYI UYM SHIG GALZUURTSAGAAJ BNA DAA.

0  |  0
q(202.9.40.217) 2024 оны 08 сарын 29

hovdiin bugusnii uvchtei gantumur uch huleegeed heregui

0  |  0
Top