Н.Номтойбаяр:Төрийн гар хүрсэн юм болгон дампуурдаг

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Удахгүй намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг парламентаар хэлэлцэнэ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хоёр чухал зүйл орж ирсэн. Нэг нь, хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, нөгөө нь төвсийн тодотгол болон дагалдах хуулиуд орж ирсэн. Өнгөрсөн чуулганаар болсон үйл явдалд дүгнэлт хийхэд Үндсэн хуулиар олгогдсон парламентын дархлаа байж чадсан эсэхийг заавал харах хэрэгтэй. Үнэндээ Засгийн газрын санаачилга бүхий хуулийг үг дуугүй кноп дардаг хэв шинж сүүлийн найман жил тогтмол болчихсон. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр ямар эдийн засгийн систем дээр суурилах нь тодорхойгүй. Энэ ойлгомжгүй болохоор Засгийн газрын цаашдын алсын хараа, чиг баримжаа нь юу юм бүү мэд.

Манайх эдийн засгийн хувьд эмзэг. Нүүрс, зэсийн экпортоос хамааралтай. Хятад хилээ хаахад л юу болдог вэ гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжилтийг эргэж тооцоод түүнтэй дүйцүүлж баримжаа авдаг хэм хэмжээ гэж бий. Өнгөрсөн хуралдаануудыг харахад сөрөг хүчний ажлын талбар юунаас эхлэх вэ гэхээр Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр. Ямартай ч чуулганаар батлагдлаа. Ирэх долоо хоногт гишүүдийн гар дээр ирчих байх. Бид ирэх дөрвөн жил тэрийг л барьж ажиллана. Сөрөг хүчний ажил үүнээс л эхэлнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр маш том асуудлуудыг гаргалаа. Засгийн газрын төлөөлөл хэлэхдээ өрийн таацыг нэмэгдүүлэхгүй, улс орноо хямруулахгүй л гэж байна. Ирэх есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсөв батлагдана. Төсөөлөл, үйл ажиллагааны хөтөлбөртэйгээ хэр уялдах юм, мэдэхгүй.

-Цаг хугацааны хувьд арай л богино уу. Шинэ гишүүдийн хувьд танилцаж амжихгүй байна гэдэг зүйлийг хэлээд байгаа шүү дээ?

-Өмнөх өдөр нь өгөөд л маргааш нь хэлэлцүүлж байна. Энэ нь Засгийн газрын хувьд таатай нөхцөлийг бүрдүүлээд байна шүү дээ. Гишүүдийг ажлын албаа ч бүрдүүлж чадаагүй, өрөө тасалгаандаа ч орж чадаагүй байхад нь хуулийн өөрчлөлтүүдийг хийж байна. Тэр тав тухыг нь орхие. Хамгийн гол нь, маш олон хуулийн хүрээнд шийдэгддэг асуудал. Тэр бүгдийг шинэ гишүүд нь төдийлэн сайн мэдэхгүй байна. Ер нь, аливаа зүйлд төрийн оролцоог л байхгүй болгох хэрэгтэй. Хүч багадана гэж байдаггүй. Жишээ нь, Засгийн газарт төсвөөс цалин авч байгаа 300 мянга гаруй хүн бий. Нийт жилийн төсвийн урсгал зардлын 70 хувь нь цалинд явдаг. Засгийн газар төрийн албан хаагчийн тоог нэмэхгүй гэж байна. Нэмэхгүй байснаараа сайн үзүүлэлт гэсэн үг биш. Маш том улс төрийн нам дагасан төрийн албаны бүтэц бий болчихсон. Нөгөө хэмнэлтийн хууль нь хаана байна, байхгүй. Дээр нь, хулгайн маш олон асуудал бий. Өнгөрсөн чуулганаар зөвхөн хавтасыг нь л та нарт үзүүлсэн шүү дээ. Тэр нүүрсний сонсгол, ногоон автобус, Хөгжлийн банк байна. Нүглийн нүдийг гурилаар хуурсан.

-Та УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд орж ажиллах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй. Шалтгааныг нь яаж харж байна вэ?

-Тодорхой шүү дээ.  Би УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд орох ёстой гэж үзсэн. УИХ 76 гишүүнтэй байхад Тусгай хяналтын дэд хороо таван гишүүнтэй байсан. Одоо УИХ 126 гишүүнтэй боллоо. Тэр тоо нэмэгдэх ёстой, гэтэл таваар нь барих гээд байна. Хүсэлтээ албан ёсоор өгсөн. Хүлээж авахгүй гэдэг албан ёсны хариуг сонгосон. Яагаад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үүрэгтэй намайг оруулахгүй гэж байгаа юм.

-Шахмал түлшний асуудал байна. Байнгын хорооны хуралдааны үеэр “Тавантолгой түлш” 1.1 ихнаяд төгрөгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл хөндөгдсөн. Та ямар байр суурьтай байна вэ?

-Тэртээ тэргүй төрийн гар хүрсэн юм болгон л дампуурдаг шүү дээ. Хаана төрийн гар хүрээд амжилттай босгосон бүтээн байгуулалт байна. Тэр арьс ширний үйлдвэр нь хаана байна. Шахмал түлш гээд л шуураад байсан. Үндсэндээ нийтийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэж төсөл хөтөлбөр гаргадаг. Түүгээрээ дамжуулж мөнгө хулгайлдаг тогтолцоо л бий болчихоод байна. Тэр Улсын ерөнхий аудитор Д.Загджавын хэлдэг үнэн шүү дээ. Тоо хэмжээг нь бол мэдэхгүй байна. Холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээгээд л явах хэрэгтэй. Энэ бол наад захын л жишээ юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 09 сарын 02

Дээрэмчин бас алуурчин и х гишүүн болчихсон..\n

0  |  0
E(202.9.40.39) 2024 оны 09 сарын 02

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зочин(66.181.180.196) 2024 оны 09 сарын 02

Номтойбаярын гар хүрсэн болгон нойлруу уруудаж сөнөж мөхдөг. Энэ алуурчин яваадл байх юмдаа

1  |  0
zzzz(139.5.217.184) 2024 оны 09 сарын 02

khutsdag pizda shuu , ulsyn , ard tumnii umchiig uguurei

0  |  0
зочин(202.72.240.9) 2024 оны 09 сарын 02

хулгайч юу гэнүү

1  |  0
Top