ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхныг аз ивээнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Хонь

Өдрийн ажлаа зөв төлөвлөвөл үр дүнд хүрнэ. Өдрийн хоёрдугаар хагасыг аль болох гэртээ амраарай. Хөрөнгө оруулалт хийх, томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой.

Үхэр

Эхлүүлсэн ажлаа дуусгах цаг нь болжээ. Шинэ мэдлэг авч, спортоор хичээллэх, цэвэр агаарт гарах эсвэл аялалд гарахад илүүдэхгүй. Од эрхэс танд нөлөө бүхий ивээн тэтгэгчийг илгээнэ. Романтик харилцаа эхлүүлэхэд тохиромжгүй.

Ихэр

Од эрхэс яаран шийдвэр гаргалгүй, хүлээлтийн байдалд орохыг зөвлөж байна. Ажил дээр аливаад ухаалаг хандсанаар зөрчилдөөнөөс зайлсхийж чадна. Амьдралын эрүүл хэв маягийг сонгох цаг нь иржээ.

Мэлхий

Бусадтай харилцахдаа тэдний сонирхлыг бодолцоорой. Үдээс хойш идэвхээ бууруулж, боломжтой бол амар. Шинэ мэдээ авч, төлөвлөгөөгөө өөрчилнө. Бусдыг хянах гэсэн оролдлого тань таагүй үр дагаварт хүргэнэ.

Арслан

Аз ивээх тул удирдлагадаа албан тушаал ахих талаар ярилцаж үзээрэй. Үйл ажиллагааныхаа салбарыг өөрчлөхөд тохиромжтой үе. Сайхан сэтгэл гаргаж буяны үйлсэд оролц. Хэрэгтэй хүнтэй танилцах магадлал өндөр байна.

Охин

Өглөөний дасгал хөдөлгөөн бүтэн өдрийг идэвхтэй өнгөрүүлэхэд тань тусална. Өнөөдөр гаргасан шийдвэрүүд ирээдүйд эергээр нөлөөлнө. Таны амьдралд өөрчлөлт авчрах мэдээ дуулна. Гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулаарай.

Жинлүүр

Хов жив, өдөөн хатгалгаас сэрэмжил. Бусдын шүүмжлэлийг хүндээр хүлээн авах хэрэггүй. Та зөв чиглэлд явж байна. Өнөөдөр сугалаа хожих магадлал өндөр байна. Үдшийн цагаар хайртай хүнтэйгээ оройн зоог бариарай.

Хилэнц

Эртний дайсантайгаа таарч магадгүй. Тэр хүнийг өөрчлөгдсөн гэж бүү бодоорой. Зөвхөн өөрийн хүчиндээ итгэдэг хүмүүсийг аз ивээнэ. Өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул, луйварчдаас болгоомжлоорой.

Нум

Бизнесийн түншүүдтэйгээ үл ойлголцож болзошгүй. Шинэ ажил эхлүүлэлгүй, хойш тавьсан ажлаа дуусгаарай. Албан тушаал ахих эсвэл цалингаа нэмүүлэх магадлал өндөр байна. Хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг авна.

Матар

Хэт ядрахгүйн тулд хүчээ тэнцвэртэй хуваарил. Ядаргаа, стресс эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Бэртэл авах эрсдэл өндөр байгаа тул хянамгай бай. Хайртай хүнээ гомдоох вий.

Хумх

Бусдын анхаарлын төвд орох тул сэтгэл хөдлөлөө хянаарай. Нэр хүндээ алдав. Янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийнэ. Зөвхөн сайн мэддэг асуудлыг шийдээрэй. Замд гарахгүй байхыг зөвлөж байна.

Загас

Олон зүйлийг шинээр олж харна. Од эрхэс танд хамгийн хүнд даалгаврыг биелүүлэх боломж өгнө. Гэр бүлдээ зөрчил үүсгэхээс зайлсхийгээрэй. Гэрээ болон чухал баримт бичигт гарын үсэг зурах цаг нь биш.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top