Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн онцгой нөхцлийн нэмэгдлийг 25 хувь болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 31

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа. 

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна аа.

2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.153) 2024 оны 09 сарын 01

ЗА БОЛЬДОО ШҮҮХ ПРОКУРОРЫН ЦАЛИН ЧИНЬ ӨНДӨР ШҮҮДЭЭ ХИЧЭЭН ӨНДӨР АВСАН Ч. ШУНАЛ БАРАГДАХГҮЙ ЭЭ ХАРИН ХҮНЛЭГ СЭТГЭЛ Л ХЭРЭГТЭЙ ТҮҮНЭЭС ӨНДӨР ЦАЛИН ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ

0  |  0
зочин(66.181.191.80) 2024 оны 09 сарын 01

шүүгч прокурорын цалин хөлсийг нэмж шударга ажиллахыг шаардаж байж л шударга ёс тогтоно бага цалинтай олигтой ажиллахгүй шүү хүн болгон адил биш хэдхэн хүнээс болж л шүүхийн нэр хүнд унаж байна цалинга санй цэвэрлэгээг байнга хийж баймаар банйа одоо маргааны эцсийг шүүх л шийдэж барагдуулж байна өөр шийдвчих газар алга даа

0  |  0
Зочин(66.181.190.95) 2024 оны 09 сарын 01

Монгол улсын төр Хилчдийнхээ цалинг 5-аас 7 сая төгрөг болгох нь хамгийн зөв шийдэл юм шүү. Шударга бус шүүгч,прокурор нарт тэр их өндөр цалин өгөөд байх хэрэггүй.

0  |  0
Top