Дундговийн МАН-ын даргаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууныг томилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбоотойгоор Дундговь аймгийн МАН-ын даргаар ШӨХТГ-ын дарга асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх С.Мөнхчулууныг томилжээ.

Тэрбээр 2012 - 2016 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ -ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байсан юм.

Мөн 2019 онд МАН-ын УЗ-ийн шийдвэрээр хотын Засаг даргад С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол НИТХ-ын даргад Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэхэд С.Мөнхчулуун танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байсан удаатай.

Тус хуралд НИТХ-ын хурлын 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон. Саналын хуудас дээр хоёр нэр дэвшигчийн нэр байсан бөгөөд төлөөлөгчид өөрийн сонгож буй нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлсан бөгөөд эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, нэг саналын хуудсыг хүчингүйд тооцсон тул санал хураалтыг дахин явуулснаар С.Мөнхчулуун Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгогдсон ч намын бодлого сөрсөн хэмээн МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн бол 2021 онд түүний намын гишүүнчлэлийг эргүүлэн сэргээсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.96.212) 2024 оны 09 сарын 02

Орон нутгийн сонгуульд ялвал аймгийн засаг дарга болох уу?

0  |  0
Top