ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхныг болгоомжтой байхыг анхааруулж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

Хонь

Чухал шийдвэр гаргах, ажил хэргийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, удирдлагатай харьцахад таагүй өдөр. Эргэлзээ төрүүлсэн төсөлд оролцохоос татгалз, таны санхүүгийн байдал тэртээ тэргүй тогтворгүй байгаа.

Үхэр

Шинэ боломж, сонирхолтой санал, шинэ учрал бэлэглэнэ. Улмаар таны авьяас, ур чадварыг нээнэ. Аливаа хүндрэл, бэрхшээлд бэлэн байвал богино хугацаанд, нэр төртэй даван туулж чадна. Үдэш зочин урьж, цагийн сайхан өнгөрүүлээрэй.

Ихэр

Цаг үеийн үүрэг, даалгаврыг хойшлуулалгүй хэрэгжүүл. Гэнэтийн мэдээнд бэлэн бай. Үр дагавар нь ирэх хэдэн долоо хоногийн турш мэдрэгдэнэ. Амьдралынхаа бүхий л салбарыг зөв удирдвал ойрын үед өөрийгөө төдийгүй дотнын хүмүүсээ баярлуулна.

Мэлхий

Ямар нэгэн өөрчлөлт гарна гэж хүлээлтгүй. Таньдаг төдий хүн сөргөөр нөлөөлнө. Аливаа асуудалд тайван, тэвчээртэй хандаж, олон хүнтэй харьцахаас зайлсхий. Бусдын үзэл бодлыг тоох хэрэггүй. Бодит байдалтай нийцэхгүй.

Арслан

Од эрхэс таны амьдралд таатай өөрчлөлтүүдийн авчирна. Ажлаа хойш тавьж, онцгой содон зүйл хийх боломж гарга. Хувийн амьдралаа нэг хэвийн байдлаас ангижруул. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, баярлуулаарай.

Охин

Ажлаа төлөвлөж, эхлүүл. Удахгүй эхлэх төслүүд дээр анхаарлаа төвлөрүүл. Аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхэд эерэг мэдрэмж авна. Таныг зөвхөн сайн мэдээ хүлээж байна.

Жинлүүр

Хялбаргүй өдөр тохионо. Үдээс өмнө төлөвлөснөөс эсрэгээр өнгөрнө. Улмаар таныг тухгүй байдалд оруулах ч удахгүй бүх зүйл хэвийн байдалд орох тул сандрах хэрэггүй. Тэвчээртэй, ухаалаг байхыг зөвлөж байна. Бусадтай эелдэг байж, хэлэх үгээ цэгнэ. Аливаа мэдээллийг нягтлаарай.

Хилэнц

Шинэ хүнтэй танилцах тул сайхан талаа харуул. Од эрхсийн зөвлөгөөг дагавал ажилд нь амжилт гарч, албан тушаал ахина. Сэтгэл хөдлөлөө хянаарай. Огцом уур зөвхөн бүтэлгүйтэл авчирна. Цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой байгаарай.

Нум

Од эрхэс танд гайхалтай эрч хүч бэлэглэнэ. Үүнийг зөвхөн зөв чиглэлд зарцуул. Ажил хэргийн чухал шийдвэр гаргаарай. Үр дүн нь танд таалагдана. Үдээс хойш хөрөнгө оруулалт орж ирэх тул дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай.

Матар

Энэ өдөр албан тушаал ахих магадлал өндөр байна. Таныг өрсөлдөгчид нь хүртэл үнэлнэ. Шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх цаг нь иржээ. Амралтын тухай эртнээс мөрөөдөж байгаа бол төлөвлөж эхэлсэн нь дээр. Шинэ ажлын өмнө хүчээ сэлбэхэд гэмгүй.

Хумх

Од эрхэс гэмтэж, бэртэхээс онцгойлон анхааруулж байна. Аливаа маргаан, зөрчилдөөнөөс зайлсхий. Үдээс хойш зардал гаргаж, үйл явдал гэнэт өөрчлөгдөнө. Аль болох алдагдал бага хүлээхийн тулд гэртээ байхыг хичээгээрэй.

Загас

Шинэ үйл ажиллагаа, төсөлд өөрийгөө илэрхийлэх боломж гарна. Хүмүүс олноор цугларсан газраас зайлсхий. Ажил дээр бүх зүйл тайван байх ба та аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд шийднэ. Ингэснээр таны нэр хүнд өснө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top