Хонь
Зөвхөн өөрийн үйлдэл, шийдвэрийн төлөө хариуцлага үүрээд зогсохгүй эргэн тойронд болж буй үйл явдлыг хянах хэрэг гарна. Бусдыг удирдах гэж оролдох хэрэггүй, таагүй үр дагаварт хүргэнэ. Ноцтой асуудал гарахгүй тул жижиг алдаанд ач холбогдол өгөх хэрэггүй.
Үхэр
Эртнээс хуримтлагдсан ажил, асуудлыг шийдэхэд хамгийн таатай үе. Ажил хэргийн хэлэлцээ амжилттай болно. Санхүүгийн хүндрэлд орно гэдэгт бэлэн байгаарай. Аливаа ажилд зүй зохистой хандвал ихээхэн хүчин чармайлт гаргалгүйгээр ялалтад хүрнэ.
Ихэр
Туршилт хийхгүй байхыг од эрхэс онцгойлон зөвлөж байна. Зөв чиглэлээ алдаж, хүчтэй төөрөгдөлд орж болзошгүй. Туйлын чухал зүйл ач холбогдолгүй мэт санагдана. Үүний улмаас эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөж магадгүй.
Мэлхий
Ажил, мэргэжилд нь томоохон өөрчлөлт гарна. Ажлаа солих эсвэл ажлын төлөвлөгөө, нөхцөлөө өөрчлөхөд хүрнэ. Сонгох шаардлага гарвал хамт олноо сонгохыг од эрхэс зөвлөжээ.
Арслан
Удаан хойш нь тавьж байсан хүндхэн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Эрч хүч нь оргил үед ирсэн тул заавал ашиглаарай. Зорьсон зорилгодоо хүрнэ. Удаан хүлээсэн худалдан авалтаасаа сэтгэл хангалуун үлдэнэ.
Охин
Өөрийгөө бүрэн дайчилж, тэвчээр гаргах шаардлага гарна. Бүхэл өдөржин таны сэтгэл санаа өөдрөг байна. Үдээс хойш илүү идэвх гаргаж, ажлаа амжуулаарай. Эрт унтаж амраарай.
Жинлүүр
Шинэ ажил эхлүүлэх эсвэл нэмэлт үүрэг хүлээх хэрэггүй. Хялбар мэт санагдсан зүйл үнэндээ хүндрэлтэй болж таарна. Хүмүүс олноор цугларсан газар, арга хэмжээнээс зайлсхий. Маргаан, зөрчилд хутгалдаж болзошгүй.
Хилэнц
Шинэ төсөл, гэрээ, үйл ажиллагаа эхлүүлэхэд таатай өдөр. Танд үүнд хангалттай эрч хүч, сэтгэлийн тэнхээ бий. Хүндхэн хэлэлцээ хийх зориг гарга, үр дүнд нь эргэлзэх хэрэггүй. Бусдын шүүмжлэлийг бүү тоо.
Нум
Амьдралд нь гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Бүхий л хүчээ дайчилж, сэтгэл хөдлөлөө хянаарай. Тайван байдлаа хадгалж, хүндрэл бэрхшээлийг шийдэхдээ саруул ухаанаар ханд. Эхлээд санагдсан шиг бүх зүйл тийм ч муу биш байна.
Матар
Таны замд томоохон саад тотгор учирна. Алсыг харсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдсэн бол маш нухацтай хандаж, анхаарлаа төвлөрүүлээрэй. Таны асуудалд жижиг сажиг зүйл үгүй гэдгийг санаарай.
Хумх
Шинэ мэдээлэл таны төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт оруулна. Ажил хэргийн уулзалт, хэлэлцээний үеэр туйлын анхааралтай байхыг од эрхэс зөвлөж байна. Найз нөхдийнхөө үзэл бодлыг анхааралтай сонсоорой. Тэдний чин сэтгэлийн хандлага, үзэл санаа цорын ганц зөв шийдвэр гаргахад нь тусална.
Загас
Од эрхсийн зөвлөгөөг дагавал алдаа, бүтэлгүйтэлгүй өнгөрнө. Үдээс өмнө хамт олон болон түншүүдийн зүгээс өдөөн хатгалга ирнэ. Тайван байдлаа хадгалж чадвал дайсан тань хорон санаснаа гүйцэлдүүлж чадахгүй. Спортын арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Бэртэл авах эрсдэл өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )