“Сибирийн хүч-2” хийн хоолой барих төслийг амжилттай эхлүүлэх боломжтой

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

 

Тулгарч буй зарим бэрхшээлийг даван туулж, Баруун Сибирийн бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч - 2” хийн хоолой барих төслийг амжилттай эхлүүлнэ гэж ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулж буй 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Ханьхуэй ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

Монгол Улс 2028 он хүртэлх үндэсний хөгжлийн төлөвлөгөөндөө уг төслийг хэрэгжүүлэх асуудлыг тусгаагүй бололтой гэсэн мэдээ Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ оны наймдугаар сард цацагдаж байжээ.

Төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг талууд даван туулж, түүнийг эхлүүлж чадах уу гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын дипломатч “Тийм” гэж хариулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top