ОХУ-ын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулганыг нээж, үг хэлнэ

2024 оны 09 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 5-нд 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг нээж үг хэлнэ. Уламжлал ёсоор Оросын төрийн тэргүүн Алс Дорнодын хөгжлийн тухай хагас цаг орчим яриад, дараа нь ерөнхий хэлэлцүүлгийн явцад тавигдах асуултуудад хариулдаг аж.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд Ковид-19 цар тахал дэгдсэн учраас ганц удаа алгассан юм. Энэ удаагийн ес дэх чуулга уулзалт нь “Алс Дорнод – 2030. Хүчин чармайлтаа нэгтгэж, боломж бололцоо бүрдүүлцгээе” гэсэн уриан дор явагдаж байна. В.В.Путин энэ чуулга уулзалтад алгасалгүй оролцдог. 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч тээвэр, эрчим хүч, дэд бүтцээс аваад экологи, аялал жуулчлал хүртэл олон салбарт шинэ, ирээдүйтэй хэлбэрийн хамтын ажиллагааны тухай бодохыг санал болгож байгаа билээ.

ОХУ-ын төрийн тэргүүн есдүгээр сарын 2-3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа есдүгээр сарын 4-нд Владивостокт хүрэлцэн ирээд Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай яриа хэлэлцээ хийж, БНХАУ-ын орлогч дарга Хань Жэн болон Бүгд Найрамдах Серби Улсын шадар сайд Александр Вулин нартай уулзаж ярилцсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top