ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний амжилтад атаархана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

Хонь

Өнөөдөр таны үйлдлүүд тойргоор гүйж байгаа мэт санагдана. Урагш явах боломж үгүй. Сайн таньдаггүй хүмүүсээс санал бүү ав. Гэр бүлийнхээ өндөр настай гишүүдийг халамжил.

Үхэр

Сэтгэл гутралд хүргэх бодлуудад автана. Өөдрөг зүйл бодож, бясалгал хийж, сэтгэл санаагаа тайван байлгаарай. Хувийн амьдралдаа асар өндөр хариуцлага үүрнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тохиромжтой.

Ихэр

Амралтын тухай зөвхөн мөрөөдөөд зогсохгүй төлөвлөхийг зөвлөж байна. Аяллын хөтөлбөрөө гаргаж, билетээ захиал. Үдээс хойш байгальд гараарай. Бусдын хэрэгт бүү оролц. Өнөөдөр их хэмжээний зардал гаргахаас зайлсхий.

Мэлхий

Зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудна. Хүчин чармайлт гаргаж, ямар ч хүнд ажлын ард гарна. Таны амжилтад атаархана. Яаралтай томилолт авч магадгүй. Хүнээс мөнгө зээлээх, хүнд мөнгө зээлдүүлэх хэрэггүй.

Арслан

Үдээс өмнө таагүй байдалд орж магадгүй. Хүндээр хүлээн авах хэрэггүй. Гаргасан алдаагаа хялбархан засна. Үдээс хойш өөртөө анхаарал тавь. Үдэш хайртай хүнтэйгээ романтик болзоонд яваарай.

Охин

Эрүүл мэнддээ анхаар. Зөв хооллож, сайн унтаж, муу зуршлаасаа татгалз. Эрүүл биед саруул ухаан оршдогийг санаарай. Таныг шударга бусаар ямар нэгэн зүйлд буруутгана. Хожим нь бүх зүйл хивэндээ орно. Үдэш цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Жинлүүр

Хойшлуулшгүй ажлаа барьж ав. Урт хугацааны төслийг хэрэгжүүлэх цаг олдоно. Идэвхтэй амралтын оронд цагийг тайван орчинд өнгөрүүлээрэй. Хайртай хүндээ анхаарал тавихгүй бол гомдоно. Албан тушаал ахихад тохиромжтой.

Хилэнц

Зөв стратеги сонгосноор зорилгодоо хүрч чадна. Ойрын үед юу хийхээ сайтар бод. Эрч хүчээ алдах тул сайн амрахыг зөвлөж байна. Ажлаа өөрчилж магадгүй. Ямар ч саналыг авч үзээрэй.

Нум

Ойр тойрны хүмүүстээ анхаарал тавь. Хэн нэгэн тусламж хүсвэл туслаарай. Сайн үйлс таныг эрч хүч, урам зоригоор цэнэглэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ агаарт амрахад тохиромжтой. Шинэ түнштэй болохоос зайлсхийж, баримт бичигт гарын үсэг зурах хэрэггүй.

Матар

Сүүлийн үед та өөртөө шударга бус хандсан тул энэ нь таны амьдралд сөргөөр нөлөөлжээ. Өөрийгөө илүү их хайрлавал хүрээлж буй орчин ч өөрчлөгдөнө. Шинэ танилууд үнэлж баршгүй тусламж үзүүлнэ. Удаан хүлээсэн ашигтай худалдан авалт хийнэ.

Хумх

Өөрийгөө их ажлаар дарах хэрэггүй. Хамгийн чухал гэснийгээ л барьж ав. Таныг төөрөгдөлд оруулж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Хооллолт, эрүүл мэнддээ анхаараарай. Романтик оройн зоог хосуудыг эвлэрүүлнэ.

Загас

Ажил дээрээ хэт ядрах хэрэггүй. Хэт их хөдөлмөрлөснөөр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийнхээ гишүүдэд хатуу үг хэлэхээс зайлсхий. Мэргэжлээ дээшлүүлэхэд таатай үе. Нэмэлт орлого олох шинэ боломжууд гарч ирнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top