Хонь
Таатай бус өдөр. Бусад хүмүүс таныг үл ойлгож, тохиромжгүй үед сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ. Энэ бүгд сайн зүйлд хүргэхгүй. Бясалгал хийж, спортоор хичээллэх эсвэл гадуур алхаж хүнд өдрийн дараах сэтгэл санааг өргөнө.
Үхэр
Хуучин нөхөрлөлөө сэргээж, өнгөрсөн үеийн маргааны төлөө уучлал гуйхад тохиромжтой. Өөрийгөө сайн талаас харуул. Магадгүй энэ нь нөхөрлөлөө сэргээх сүүлчийн боломж. Боломжийг бүү алдаарай. Зөвхөн нөр их хөдөлмөр, сайн төлөвлөлтийг амжилт дагадгийг санаарай.
Ихэр
Эргэлзээтэй арга хэмжээнд оролцохыг санал болгох ба их зарлагаас зайлсхийхийн тулд татгалзаарай. Хүнд итгэхдээ бодит байдлыг бүү март. Аливаа санал гэмгүй мэт санагдах ч хүлээн авснаар өндөр төлөөс өгнө.
Мэлхий
Сэтгэл санаа өөдрөг байна. Өөр хот руу аялах, спортоор хичээллэх зэргээр энэ өдрийг өөртөө зориул. Цагийг үр ашигтай өнгөрүүлээрэй. Дуртай амттан, ундаагаар өөрийгөө баярлуулаарай.
Арслан
Бусад хүмүүс таны дутагдлыг чичилнэ. Ойр дотнынхондоо өөрийгөө хаалттай хүн гэдгээ бүү харуул. Гэр бүлдээ маргаан дэгдэхээс аль болох сэрэмжлээрэй. Таны үнэ цэн бодсоноос нь илүү болохыг удахгүй ойлгоно.
Охин
Өглөө тийм ч таатай эхлэхгүй. Үүнд та өөрөө буруутай. Төлөвлөгөөнөөсөө татгалзаж магадгүй. Бусдыг маргаанд бүү татан оруул. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ажлын бүтээмжийг бууруулж, бусадтай харилцах харилцаанд нөлөөлнө.
Жинлүүр
Эрүүл мэндийн цай уух, иогоор хичээллэх зэргээр бие организмаа цэвэрлэ. Зүлгэн дээр суун дуртай дуугаа сонсоорой. Өдрийн дэглэм зохиож, инээдмийн кино үз. Чухал уулзалтуудаа хойшлуул. Тайван байдал танд таатай нөлөө үзүүлнэ.
Хилэнц
Бусдын санаа бодлын талаар мартах цаг нь болжээ. Өөрийнхөөрөө сэтгэл хангалуун амьдар. Ертөнцийг үзэх үзлээ өөрчилбөл өөрөөр бодож сурна. Өөрийнхөөрөө бай, бусдыг дуурайх гэж бүү оролд. Чөлөөтэй сэтгэж, өмнө нь зүрхлээгүй хувцсаа өмсөөрэй.
Нум
Хуучин энергиэсээ ангижирч, шинэ эрч хүчээр цэнэглэх сайхан боломж. Хэрэггүй эд зүйлсээ хаяж, их цэвэрлэгээ хий. Нэг хэвийн ажлаа хойш тавь. Өнөөдрийг өөрийгөө боловсруулахад зориулж, шинэ ном худалдан аваарай.
Матар
Гэмтэж бэртэх, өвдөх эрсдэл буйг од эрхэс анхааруулж байна. Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид шууд хандаарай. Тайван байхыг хичээж, үл ойлголцол, маргаанаас зайлсхий. Гэр бүлээсээ хол байгаа бол гэрийнхэнтэйгээ утсаар яриарай.
Хумх
Эрчүүд аливаа зугаатай арга хэмжээ, өөх тостой хоолноос татгалзаарай. Эмэгтэйчүүд ямар ч хэрэггүй худалдан авалт хийхээс болгоомжилж, юу худалдаж авахаа сайтар бодоорой. Жолооны ард анхааралтай бай, бусад жолооч нартай маргалдаж болзошгүй.
Загас
Өглөө эртлэн босвол сэтгэл санааг нь өргөнө. Бусадтай харилцахад нээлттэй. Хүсэл байвал шинэ зүйл хийж үз. Эрч хүч нь нөхөгдөнө.
Сэтгэгдэл ( 0 )