ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн түрэмгий зангаа хазаарла

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 11

Хонь

Ажил, хувийн харилцаанд таагүй өдөр. Аливаа зүйлийг эхлэх, гэрээ байгуулахад тохиромжгүй. Санхүүгийн алдагдалд орно. Эхэлсэн ажлаа дуусгах шаардлага гарна. Анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй.

Үхэр

Эрч хүчээр дүүрэн байх тул зорилгодоо анхаарлаа төвлөрүүлээрэй. Өөрийгөө хөгжүүлэх, хувийн бизнес хийхэд таатай. Ажил, худалдан авалт, санхүү гээд бүхий л талаар азтай байна. Эрсдэл гаргах хэрэггүй, ажил дээрээ шалгарсан аргыг хэрэглээрэй.

Ихэр

Ихрүүдийн хувьд амьдралын таагүй үе эхэлж байгаа тул бэлэн байхад илүүдэхгүй. Зорилгодоо хүрэх замд нь саад тотгор учрах ч бууж өгч болохгүй. Түрэмгий зангаа хазаарла. Сэтгэл хөдлөлөө хянаарай.

Мэлхий

Хуримтлагдсан ядаргаа ил гарч, эрч хүч буурна. Аливаа ажилд ухаалгаар хандаж, сайтар судалж, бүх хувилбаруудыг тооцоолоорой. Өөртөө бүх ачааг үүрэлгүйгээр хамт олноороо ажиллаад үз.

Арслан

Сэтгэл санаа тогтворгүй өдөр. Нэг талаас та санал санаачилга, урам зоригоор бялхах ч нөгөө талаас аз туршсан байдалд оруулж магадгүй. Ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ тал тал тийш цацах хэрэггүй.

Охин

Өнөөдөр өгөөмөр, тэвчээр, сайхан сэтгэл харамгүй гаргаарай. Эрч хүчээ нөхөж, сэтгэл, санаагаа тайван байлга. Өнөөдөр үзэсгэлэн эсвэл театр очиж, гоо сайхныг мэдрээрэй.

Жинлүүр

Шинэ төсөл төлөвлөх хэрэггүй. Үүний оронд ойр дотнынхондоо цаг гарга. Амбицтай бөгөөд өгөөмөр бай. Чухал хүн таныг гомдоож, урмыг нь хугална. Үүнээс болж маргаан дэгдээх хэрэггүй. Шинэ хүмүүстэй уулзвал үр бүтээлтэй.

Хилэнц

Сэтгэлийн амар амгалан, өөртөө итгэх итгэл нь сэргэнэ. Үүнд ойр дотнын хүмүүс багагүй үүрэг гүйцэтгэсэн. Тэдний хайр, дэмжлэг ямар ч бэрхшээлийг давах нь тусална. Хайр, дурлалын адал явдалд орооцолдох хэрэггүй. Шинэ учрал таатай зүйл авчрахгүй. Урсаж буй ус зүүдэлбэл дотнын хүн тань итгэлийг нь алдана.

Нум

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх, уучлалт гуйх, хуучин гомдлоосоо салах сайхан өдөр. Бусдад энэрэнгүй хандаж, сайн сайхныг түгээ. Бүтэн өдрийн турш хэрүүл маргаан, нулимс, дайсагнал гэж юу байдгийг мартаарай. Бусдад хорвоог сайхан гэдгийг олж харахад нь туслаарай.

Матар

Тайван өдөр. Ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагагүй. Үр дүн өгөхгүй ч эрүүл мэндэд нь муу. Үдшийг гэртээ өнгөрүүлээрэй. Дуртай зүйлээс хийнгээ амраарай.

Хумх

Өнөөдөр таны замд зөвхөн санаа муутнууд таарна. Гэрээ цэвэрлэж, спорт эсвэл иогоор хичээллээрэй. Аялалд гарах, дэлгүүр эсэхэд тохиромжгүй өдөр.

Загас

Аливаа санхүүгийн үйл ажиллагааг хойш тавиарай. Хувийн харилцаандаа анхаарч, туйлшрах хэрэггүй. Буулт хийхэд бэлэн бай. Үр дүн нь танд таалагдана. Дотнын харилцаа шинэ шатанд гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top