Н.Учрал: Яамдууд DocX системээр бичиг хэрэг солилцсоноор 1.2 тэрбум төгрөг ХЭМНЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12

 

Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, УИХ-ын гишүүн ирэх долоо хоногоос эхлэн DocX системийн тухай танилцууллаа. 

Тэрээр энэ тухай "Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Ингэснээр жил бүр 15 яамны бичиг хэрэгт зарцуулагддаг 1.2 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Төрийн бүтээмж нэмэгдэнэ. Цаашид аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбоно.

Албан тушаалтнууд тоон гарын үсгээ хэрэглэж хэвшээрэй" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top