ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн гайхамшгийг бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Хонь

Хэтийдсэн эрч хүн, шаргуу зан нь ажил хэргийн түншүүдийг нь түлхэнэ. Нэгэн гайхалтай зүйл болж магадгүй ч ийм итгэлтэй байдал тэр бүр хүн таалагдаад байдаггүй. Үүний оронд илүү тайван байж, аливаа мэдээллийг баримттай хүргэхийг хичээгээрэй.

Үхэр

Ажлын байраа төдийгүй үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх цаг нь болжээ. Ойрын үед танд бүрэн нийцэх санал авна. Илүү зардал гаргахаас зайлсхий. Санхүүгийн шилжүүлэгт саатал гарах ч удахгүй хэвийн болно.

Ихэр

Энэ ордны эрчүүдийн эрч хүч, ажиллах чадвар гайхамшгийг бүтээнэ. Шийдэж хүчрэхгүй асуудал гэж өнөөдөр үгүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээр байх тул санхүүгийн хэлцэл, худалдан авалт хийхдээ туйлын болгоомжтой байхыг од эрхэс анхааруулжээ.

Мэлхий

Өөрийнхөө зөв гэдгийг батлах дуртай төдийгүй таны зөвлөгөө үүрэг шиг байдаг. Өнөөдөр энэ зуршлаасаа сал. Бусдын хэрэгт оролцсоноор удаан үргэлжилсэн зөрчилдөөнд хүргэж болзошгүй. Хайр сэтгэлийн асуудалд азтай байна.

Арслан

Хүнд бөгөөд хариуцлагатай өдөр. Зөрчилдөөнөөс зайлсхийгээрэй. Ажил хэргийн түнш болон ойр дотнынхонтойгоо харилцаагаа муутгана. Жижиг зүйлийг анхаарах, шинэ төсөл эхлүүлэх хэрэггүй. Үүний оронд эхлүүлсэн ажлаа дуусгахгүй бол таагүй байдалд орно.

Охин

Эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Ямар нэгэн асуудал байгаа бол эмчид ханд. Өвчин хүндрэх эрсдэлтэй өндөр байна. Амарч, бодлоо цэгцэлж, боломжтой бол сүм хийдээр ороорой.

Жинлүүр

Таны ажилдаа хандах хандлага, цэцэн үг, асар их эрч хүч бусдыг татдаг. Аливаа яриа хэлэлцээ бүтэмжтэй байна. Таны шийдэмгий байдал бусдыг балмагдуулж, та зорилгодоо хялбархан хүрнэ.

Хилэнц

Мэргэжлийн хувьд амжилт дүүрэн өдөр. Таныг хүлээн зөвшөөрч, албан тушаал ахих боломж гарна. Амжилттай хэлэлцээ шинэ төсөл эхлүүлэх боломж өгнө. Бусдын зөвлөгөөг сонсох хэрэггүй.

Нум

Бусдын атаархлаас болгоомжил. Үүний тулд төлөвлөгөөгөө өөртөө үлдээж, хэнд ч бүү ярь. Ингэснээр бусдын хараанаас өөрийгөө хамгаалж чадна. Зорилгодоо хүрэх зөв замаас нь гаргахыг хичээнэ.

Матар

Эрчүүд ажил хэргийн гэрээг амжилттай байгуулснаар ихээхэн ашиг олно. Ажлын томилолт, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Эмэгтэйчүүд туйлын болгоомжтой байгаарай. Хууртах эрсдэл өндөр. Том худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий.

Хумх

Хумхын эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлын төвд орно. Өөрийнхөө авьяас, сэтгэл татам байдал, оюун ухаанаараа гайхуул. Зорилгодоо хүрэх замд нь ямар ч саад бэрхшээл таныг зогсоохгүй. Хуучны танилтайгаа гэнэт учирч, төлөвлөгөөнд нь өөрчлөлт орно.

Загас

Таатай өдөр. Сэтгэл санаа өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй болно. Ойр дотнын хүмүүст нь хэцүү мэт санагдах асуудлыг та хялбархан шийднэ. Бодлогогүй үйлдэл бусдыг таагүй байдалд оруулж болзошгүй тул болгоомжтой байж, хүмүүст сайхан сэтгэлээр хандаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top