ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн сэтгэл зүрхээ дага

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 18

Хонь

Саяхан танилцсан хүн хэрэг болно. Бусдаас тусламж гуйхаас бүү ич, хамтын ажиллагаа хүссэн үр дүнд хүргэнэ. Гэр бүлийн маргаанаас зайлсхийж, таагүй хүмүүстэй харьцах хэрэггүй.

Үхэр

Өнөөдөр шинэ боломжууд нээгдэх тул аливаа саналаас татгалзах гэж бүү яар. Анхаарлын төвд ороход бэлэн бай. Бүтэлгүйтэхгүйн тулд бүхий л аргыг хэрэглэ. Эртнээс муудалцсан хүмүүстэйгээ эвлэрэхэд тохиромжтой.

Ихэр

Өнөөдөр шинэ, тэр тусмаа хариуцлагатай даалгаврыг эхлүүлэхэд тохиромжгүй. Ихэнх санасан зүйл тань бүтэхгүй. Маргаан дэгдээгчид хангалтай байх тул үүнээс зайлсхийх гэж хичээгээрэй. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлснээр таагүй зүйлсийг мартаж, сэтгэлийн шархаа эдгээхэд нь тустай.

Мэлхий

Хамгийн таатай үе тохиож байгаа тул өндөр үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Бусдын шүүмжлэлд асар их тэвчээртэй ханд. Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Найз нөхдөөсөө таатай мэдээ дуулна.

Арслан

Тайван амгалан өдөр. Өглөө нь ажлаа зөв хуваарил. Чухал ажлаа үдээс хойш төлөвлөвөл бүхнийг амжуулж дөнгөнө. Ном унших эсвэл дуртай киногоо үзээрэй. Үдэш цэвэр агаарт гарч, тайван өдрийг үдээрэй.

Охин

Нүүрсус, өөх тостой хоолноос татгалзаж, спортоор хичээллээрэй. Эртнээс сэтгэлийг нь зовоож буй асуудлыг шийдэхэд нь туслах хүнтэй уулзах магадлал өндөр байна. Хэлэх үг бүрээ сайтар бод. Болгоомжгүй хэлсэн үг нь хайртай хүмүүсийг тань гомдоож, маргаан дэгдээж болзошгүй.

Жинлүүр

Бүтэн өдрийн турш аливаад саруул ухаанаар хандаарай. Өдөөн хатгалгад авталгүй, хоосон ярианд бүү оролц. Аливаа эхлүүлэхдээ олон алхмыг урьдчилан хар. Таагүй харилцаатай хүмүүст таны тусламж шаардагдана. Тэдэнд туслахаас бүү татгалз.

Хилэнц

Сэтгэл зүрхээ дага. Бусдын тусламжтай аливаа асуудлыг хөнгөн шийдэж чадна. Бүтэхгүй зүйл гарсан ч гутрах хэрэггүй. Хамтын хүчээр зөв шийдэлд хүрч, бүх зүйл хэвийн болно.

Нум

Сэтгэл хөдлөлөө хянахад хүнд байх болно. Аливаад тэвчээртэй хандаж, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж сураарай. Ажил хэргийн түншээс ашигтай санал ирж, ирээдүйн карьерт нь сайнаар нөлөөлнө.

Матар

Сэтгэл санааны байдалдаа анхаар. Байнга ажлаа бодож, амралтгүй хөдөлмөрлөж болохгүй. Хэзээ нэгэн цагт эрч хүч шавхагдана. Тэр нь өнөөдөр тохиох магадлал өндөр байна. Хөгжим сонсож, бясалгалаар хичээллээрэй.

Хумх

Үр бүтээлтэй, итгэл төрүүлсэн өдөр. Та эсвэл магтаалын үг сонсоно, эсвэл шүүмжлэл дагуулна. Бусдын санал бодлыг хөнгөн хүлээн авч, тайван байхыг хичээгээрэй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ихээхэн хүч шаардагдах тул хүчээ илүү чухал зүйлд зориулаарай.

Загас

Гараа хумхин суух хэрэггүй. Шинэ ажил эхлүүлэх, эхлүүлснээ дуусгахад тохиромжтой өдөр. Бусадтай харьцахдаа уян хатан хандахыг зөвлөж байна. Хайртай хүнээсээ сайхан үг бүү харамлаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top