ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан эрч хүчээр бялхана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 24

Хонь

Ядарч, санаа зовох мэдрэмж төрөх ч ажлын үр дүнд нөлөөлөхгүй. Эмэгтэйчүүд хүч хүрэхгүй ажил хийх гэж оролдох шаардлагагүй. Хүч, цаг хугацаа гарзадна. Эрчүүд ойр дотнынхондоо анхаарал тавиарай. Таны дэмжлэг, халамж хэрэгтэй байна.

Үхэр

Од эрхэс таны амьдралыг олон өнгөөр чимнэ. Эрчүүдэд шинэ албан тушаалд очих боломж гарч ирнэ. Таны идэвх, хөдөлмөрч занг удирдлага нь хэдийн анзаарчээ. Эмэгтэйчүүдийн хувьд бүх зүйл бүтэмжтэй байгаа тул амралт авч, аялалд гарахад тохиромжтой цаг.

Ихэр

Хувийн болон ажил хэргийн харилцааг сорих өдөр. Эрчүүдийн хувьд албан ёсны баримт бичигт гарын үсэг зурахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Санхүүгийн эрсдэлд орох алдаа гаргаж болзошгүй. Эмэгтэйчүүд амлалт өгөх хэрэггүй. Биелүүлэх цаг нь ирэхэд харамсана.

Мэлхий

Чухал шийдвэр гаргахдаа байнга эргэлздэг. Энэ шалтгаанаар амьдралаа өөрчлөх боломжуудаа алддаг. Амьдралдаа юуг хамгийн ихээр хүсэж байгаагаа ойлгож, энэ чиглэлд ажилла. Ойр дотнынхондоо цаг зарцуул, тэднийг асуудалтай нь бүү орхиорой.

Арслан

Гэртээ тухтай орчин бүрдүүлэхэд таатай өдөр. Эмэгтэйчүүд гэр бүлийнхээ харилцаанд анхаарал хандуул. Хайртай хүмүүстээ та хамгаас их хэрэгтэй байна. Эрчүүдийн хувьд хайртай эмэгтэйтэйгээ өдрийг хамт өнгөрүүлээрэй.

Охин

Ямар нэгэн үр дүнд хүрье гэвэл идэвхтэй ажилла. Эрчүүд ажлын чадварынхаа гайхамшгийг харуулна. Гэхдээ бусдаас ийм байдлыг шаардах хэрэггүй. Эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ ярилцаж, хувийн асуудлаа шийд.

Жинлүүр

Санхүүгийн байдал нь сайжирна. Эрчүүдэд албан тушаал ахих бүх боломж бий. Эмэгтэйчүүд эрч хүчээр дүүрэн, аливаа даалгаврыг хялбар биелүүлнэ. Ямартаа ч гол хүчээ гэр бүлдээ зарцуулаарай.

Хилэнц

Онцгой анхаарал шаардсан ажлаа хойш тавьж, биеийн хүчний ажлаас зайлсхий. Найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрүүл. Өнөөдөр танд амралт зайлшгүй хэрэгтэй.

Нум

Багын найзтайгаа учирч магадгүй. Хуучин дурсамж сэдэрч, хэсэгхэн хугацаанд эргээд бага насандаа очсон мэт болно. Дурсамжаас өөр юу ч холбоогүй тул салахад ч хялбар байх болно.

Матар

Амбицаа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Таны чадвар, туршлага удирдлагынх нь хувьд чухал тул удирдах албан тушаалд очих санал авч магадгүй. Урмыг нь хугалахгүй байхыг хичээгээрэй. Хамгийн гол өөрийгөө хөгжүүлэхээ зогсоож болохгүй.

Хумх

Эхлүүлсэн ажил нь амжилтад хүргэнэ. Нийтийн үйл хэрэгт оруулсан хувь нэмэр тань карьер ахих боломжийг нээнэ. Хүндрэл бэрхшээлийн өмнө бууж өгөх хэрэггүй. Аливаа нөхцөл байдлаас гарах гарц олж сурвал зорилгодоо хялбар хүрнэ.

Загас

Эрч хүчээр бялхсан өдөр. Мэргэжлийн болон хувийн талбарт бүх зүйл бүтэмжтэй байна. Хосоо хайж байгаа бол цаг нь хараахад ирээгүй байна. Тэвчээртэй байвал бүх зүйл бүтнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top