Хонь
Энэ өдөр бодлогогүй хийсэн үйлдэл ирээдүйд томоохон асуудал дагуулна. Аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож, хоол хүнсэндээ анхаар. Гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Хүнд хоолноос татгалз.
Үхэр
Өнөөдөр шинэ хязгаар нээгдэж, албан тушаал ахих боломж гарч, ашигтай төсөлд оролцох, хөрөнгө оруулалт хийх боломж гарна. Урагшлах найдвартай арга зам олж, эрсдэл гаргах хэрэггүй.
Ихэр
Инээдмийн киноны баатар болсон мэт санагдана. Эвгүй, хошин байдалд орно. Хорвоо ертөнц галзуураагүй зүгээр л ийм өдөр тул эвлэр. Хуучин танил уулзах санал тавьбал татгалзах хэрэггүй.
Мэлхий
Хүн бүрд таалагдах боломжгүй. Таныг шүүмжилсэн хүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Бусдын санаа бодлоос болж өөрийнхөө төлөвлөгөө, зорилгоос ухрах хэрэггүй. Төлөвлөснийхөө дагуу ажилла.
Арслан
Өглөө үр бүтээлтэй байна. Тиймээс түнш, үйлчлүүлэгчтэйгээ хийх уулзалтуудаа өдрийн эхний хагаст төлөвлөөрэй. Үдээс хойш идэвхээ бууруулж, марахад илүүдэхгүй.
Охин
Өнөөдрийн таны зорилго бол сэтгэл санаагаа өөдрөг байлгах. Аливаа маргаан, зөрчилдөөнөөс зайлсхийж, уйтгартай бодлоосоо ангижир. Өөрийгөө шүүмжлэх хэрэггүй.
Жинлүүр
Чухал мэдээ авах тул нөхцөл байдлыг аль болох түргэн хяналтдаа авахыг хичээгээрэй. Аливаа үйлдэл хийхээсээ өмнө найдвар тавьж байгаа хүмүүс нь үнэхээр тусалж чадах эсэхийг нягтлаарай.
Хилэнц
Жижиг зүйлд туйлын анхааралтай байгаарай. Эдгээрт бүх утга учир оршдог. Шийдвэр гаргах гэж бүү яар, ялангуяа санхүүтэй холбоотой асуудалд. Алдаа гаргавал засах гэж урт хугацаа зарцуулахаас гадна хүнд байх болно.
Нум
Бага ярь. Учир нь бусдын нууцыг задалж, танд итгэсэн хүний итгэлийг алдаж болзошгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх, гэрийн ажил хийх хэрэггүй. Өнөөдөр ачаалал авахаас зайлсхий.
Матар
Шинэ хүнтэй танилцана. Эхэндээ ямар ч хэрэггүй мэт санагдах ч түүнд анхаарал хандуулахад гэмгүй гэдэгт итгээрэй. Худалдан авалт хийхэд таатай өдөр.
Хумх
Нөхцөл байдал таны таамаглаж байснаас өөрөөр эргэнэ. Болж буй зүйлд нөлөөлөх хүчин мөхөстөх тул байгаагаар нь хүлээн ав. Үйл явдлыг хошин байдлаар хандвал бүр дээр.
Загас
Сайхан өдөр. Сайн мэдээ дуулна. Ажил үйлс нь бүтэмжтэй байна. Үдэш нь романтик учралаар дүүрэн байна. Ганц бие загасныхан болзоонд яваарай. Харин гэр бүлтэй бол хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )