Хонь
Та тогтвортой байдалд хэт их дуртай. Харин өнөөдөр ингэх өчүүхэн ч хэрэггүй. Шууд хөдөл. Тогтвортой бөгөөд үйл явдлаар тийм ч баялаг бус өдөр байх болно.
Үхэр
Өнөөдөр юу ч хийхийг өөртөө зөвшөөр. Бүх зүйл зөв цагтаа, зөв газраа болно. Гэхдээ хэтэрхий их чармайх хэрэггүй, эс бөгөөс та нойргүйдэж мэдэх юм.
Ихэр
Юу хүссэнээ хий. Хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй л бол, гэр бүлийн санхүүд тань хэт их нөлөөлөхгүй л бол юу ч хийсэн болно. Магадгүй бүр өрсөлдөгч нарын тань нэг нь таны үйлдэлд эерэгээр хандана.
Мэлхий
Өнөөдөр та том зүйлийг даван туулж магадгүй. Танд хүч бас тэвчээр байгаа учраас бүх бэрхшээлийн ард гарна. Энэ өдрийг та сайнаар дурсан санах болно.
Арслан
Ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулах том боломж танд байна. Зарим зүйлийг хугацаанаас нь өмнө амжуулна, ашигтай ажиллана. Ерөнхийдөө хатуу байгаарай.
Охин
Таны хурц ухаан солонгын бүх өнгөөр гэрэлтэнэ. Тэр танд зарим дотны хүнтэйгээ учраа олоход тусална. Хамгийн гол нь хүчээ барагдтал бүү хичээгээрэй. Энэ нь хэн нэгнийг гомдоох вий!
Жинлүүр
Өнөөдөр удирдах дур хүслээ дарах хэрэгтэй болно. Хэн энд даргалахыг шийдэх нь таны ажил биш. Буулт хийх, байр сууриа тавьж өгөх зэрэг нь өнөөдөр таны хийх зүйл юм.
Хилэнц
Энэ өдөр хувийн ажилдаа анхаар. Үүний үр ашиг нь үргэлж ирдэг. Илүү зүйлийг хариуцаж, бусдын ажлыг хийх хэрэггүй.
Нум
Өнөөдөр танд хамгийн гол зүйлээ амжуулахад ч цаг хүрэлцэхгүй байж мэднэ. Хэн нэгний тоглоомд хутгалдах хэрэг ч гарч магадгүй. Өөрийгөө ятгах гэж бүү оролд. Ингэх шаардлага байхгүй.
Матар
Ид шидэд итгэх хэрэггүй. Сохроор хандвал өмнө нь нэг удаа гаргасан алдаагаа давтаж мэднэ. Энэ танд хэрэгтэй гэж үү?
Хумх
Тодорхой хэмжээгээр өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдгийг сана. Үүнийг дагаад өөртөө ч бас өөрчлөлт хийх хэрэгтэй байдаг.
Загас
Энэ өдрийг хэнтэй хамт өнгөрүүлж байгаа эсэхээс олон зүйл хамаарна. Тиймээс хамтрах хүмүүсээ өөрөө сонгоорой.
Сэтгэгдэл ( 0 )