ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний шаргуу хөдөлмөр үр шимээ өгнө

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 02

Хонь

Өнөөдөр хониныхон эрч хүч, дэлхийг эзэгнэх хүслээр дүүрэн байна. Ямар нөхцөл байдалд ялж, бүх зүйл нь бүтэмжтэй байна. Уйтгар, гуниг таны амьдралаас удаан хугацаанд холджээ.

Үхэр

Мэддэггүй ажлаа барьж авах хэрэггүй. Үр дүн нь таалагдахгүй. Үдээс хойш найрсаг уулзалт, гэр бүлийн чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Хартай хүмүүст нь таны анхаарал, дэмжлэг хэрэгтэй байгаа тул цаг гаргаарай.

Ихэр

Өнөөдөр болох үйл явдлууд таны хувьд далд утга агуулна. Дотнын хүний үйлдэл хүртэл ойлгомжгүй байх тул дургүйг нь хүргэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдахаас зайлсхий. Үл ойлголцлыг шийдэхийн тулд илэн далангүй ярилцаарай. Таны шаргуу хөдөлмөр үр шимээ өгнө.

Мэлхий

Өнөөдөр амарч байгаа бол зурагтынхаа өмнө өнгөрөөх хэрэггүй. Шинэ мэдлэг, дадал туршлагатай болоход таатай өдөр. Шинэ танилтай болж, найз нөхөдтэйгөө уулзахад мөн тохиромжтой. Ахуйн чанартай асуудлыг шийдэх гэж бүү хичээ. Зориг гаргаж, аялалд гарахыг зөвлөж байна.

Арслан

Өнөөдрөөс эхлэн арслангийнхны амьдралд аз муутай өдрүүд эхэлж байна. Гэхдээ танд бүх зүйлийг өөрчлөх, таагүй нөхцөл байдлыг сайжруулах боломж бий. Сарын ажлаа эртнээс төлөвлөвөл таагүй зүйлсээс зайлсхийхээс гадна дотнын хүмүүс, хамтран ажиллагсадтайгаа ойлголцож чадна.

Охин

Эрч хүчээ буруу зүйлд ашиглаж болзошгүй. Үүнийг засахын тулд найз нөхөдтэйгөө уулзах цагаа багасгаарай. Хоосон яриа, цагаа дэмий өнгөрүүлснээр ажил төрөлд нь бүтэлгүйтэж, маргаанд хүргэх аюултай. Од эрхэс хүслийн жагсаалт гаргаж, өдөр тутмын ажлаас амарч, дуртай киногоо үзэхийг зөвлөжээ.

Жинлүүр

Баримт бичиг боловсруулах, богино хугацааны томилолт, аяллаар явахад тохиромжтой. Төрийн байгууллагад ажил хөөцөлдөхөд таатай. Өдрийн хоёрдох хагасыг гэр бүлтэйгээ өнгөрүүлээрэй.

Хилэнц

Хүмүүс таны үйлдлийг багагүй шүүмжилдгийг анзаарна. Мөн та бусдаас өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзлээрээ эрс ялгаатай болохыг мэдэрнэ. Тиймээс өөрийгөө ганцаардмал, хэнд хэрэггүй мэт санагдаж магадгүй. Ихэнх бүтээлч хүмүүс өөрийн гэсэн бодолтой, өвөрмөц сонирхолтой байдгийг санаарай.

Нум

Бусдыг шүүмжлэх хүсэл төрнө. Хүнд өдөр байх тул таагүй байдалд орж, маргаан дэгдээхгүй байхыг хичээгээрэй. Тиймээс амарч, завсарлага ав. Согтууруулах ундаа нөхцөл байдлыг улам муутгана.

Матар

Бүтэмжтэй өдөр. Ажил хэргийн шинэ санал авах магадлал өндөр. Гэхдээ шийдвэр гаргах гэж бүү яар. Сайтар судал. Сайн зүйлд хүргэхгүй зүйлд таныг татан оролцуулах гэж байж магадгүй. Аливаа эрсдэл ноцтой асуудал үүсгэхийг санаарай.

Хумх

Баяр баясгалангаар дүүрэн өөдрөг өдөр. Аливаа зүйлд ухаалгаар хандахыг хичээгээрэй. Та өөрийнхөө сайн талыг харуулж чадвал удирдлага нь анзаарч, цалинг нь нэмж магадгүй. Тиймээс боломжоо бүү алдаарай. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянахыг хичээгээрэй.

Загас

Шинэ зүйл эхлэхэд таатай өдөр. Замд нь таарах атаархал, бэрхшээлүүд  төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг нь хумсална. Нэр, нөлөө бүхий хүний тусламж шаардагдаж магадгүй. Эрч хүчээ нөхөхийн тулд нойроо авахыг хичээгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top