ХЭН ЮУ ХЭЛЭВ I С.Зоригийн үзэл санааг нь түгээх нь бидний үүрэг

2024 оны 10 сарын 04

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарыг үгийг онцолж байна.


УИХ-ын гишүүн С.ЦЭНГҮҮН: Маш олон жилийн туршид шийдээгүй, шийдэхгүй байж улстөржүүлж ирсэн. С.Зоригийг би ардчилалын төлөө тэмцэж явсан, бидний өмнөөс золиос болсон гэж хардаг. Цаашид С.Зориг ардчилалын хүрээлэнгээр дамжуулж энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой.

АН-ын амин сүнс энэ хүний үзэл санаатай хамт явна. Үзэл санааг нь түгээх нь бидний үүрэг юм. Тэр хүний үзэл санаа биднийг чиглүүлэх луужин болж явна. Зориг ардчилалын хүрээлэнд олон зүйлийг хийх болно. Залуустайгаа хамт шинэ давалгаа үүсгэж ажиллахыг зорьж байна.
 


УИХ-ын гишүүн О.НОМИНЧИМЭГ: С.Зориг нас бараад 26 жил болж байна. Одоог хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй. Ойлгомжгүй байдал үүссэн байдалтай байна. Энэ асуудалд УИХ 2014 оноос эхэлж анхаарч ажиллаж ирсэн. Цаашид ч анхаарч ажиллах болно. Бидний хувьд Хүний эрхийн комисс, Олон улсын парламентын холбоотой хамтарч ажиллах Ажлын хэсэг байгуулсан. С.Зоригийн хэрэгтэй холбогдон шалгагдаж эрүүдэн шүүгдсэн хүмүүс одоог хүртэл хор хохирлоо барагдуулах боломжгүй байна. Үр дүн гаргахын төлөө ажиллах болно. Ажлын хэсэгт АН-аас оролцох нь нээлттэй.
 



УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ: Би С.Зориг агсны хэргээр олон нэвтрүүлэг хийж байсан. Яг гардаж хэргийг мөрдөж, шалгаж байсан хүмүүстэй нь ярилцлага хийж байсан хүний хувьд энэ хэрэг илэрсэн гэж боддог. Дээр нь, нийтэд ил болгох боломжгүй мэдээллийг олж авах эрхтэй болсон хүний хувьд хэрэг илэрсэн гэдэгт итгэлтэй байна. Нууцтай холбоотой болохоор илүүг ярьж болохгүй. УИХ-ын гишүүн улсын нууцтай танилцах эрхтэй. Тэрийгээ гадагш задруулахгүй байх үүрэгтэй. Одоо бол  дараагийн сонгуульд хэргийг ашиглана. Энэ хүний амиа алдсан тэр аймшигт хэргээр улс төр хийнэ. Өөр тулж барих цэг байхгүй болсон, эрх баригчдад.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.94) 2024 оны 10 сарын 04

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
Зочин(66.181.185.18) 2024 оны 10 сарын 04

За!!! Тэр цэнгүүн нлбэгдорж алжурчны шодой 2 больчих

0  |  0
үнэн(103.57.94.160) 2024 оны 10 сарын 04

хэн яагаад нуугаад шийдэхээс айгаад буйг нэрлэ. Энэ хэргийг илрүүлбэл Оюун-эрдэнэ баатар болно. монголын ард түмэнд зүрд дурсагдана. илрүүлэхгүй хэлсэн ярьсанаа хэрэгжүүлэхгүй бол нүдний булай болж үлдэнэ

0  |  0
songogch(202.9.47.0) 2024 оны 10 сарын 04

эхлээд захиалагчийг нь бариад хорьчих.....хэн бэ гэдгийн 26 жилийн турш зарласан тул бүгд мэдэж байгаа.....дараа нь үзэл санаагаа ярь...Зоригийг элбэгдорж алсан гээд АН- хан байнга яриад байгаа шүү долдой хүү......

0  |  0
Top