ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхны амьдралд өөрчлөлт гарна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

Хонь

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдөр. Мөнгөтэй харьцахдаа болгоомжтой бай. Гэнэтийн санхүүгийн хүндрэл гарч болзошгүй. Үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлээрэй. Гэнэтийн бэлэг авч магадгүй.

Үхэр

Үйл явдал, таатай яриа өрнүүлсэн сайхан өдөр. Ажил хэргийн хэлэлцээ, хамт олны арга хэмжээнд эрч хүчтэй оролцоно. Хайр дурлалын тал дээр саад бэрхшээл гарч болзошгүй. Асуудлыг чин сэтгэлийн яриа өрнүүлж, сэтгэлээ уудлах замаар шийдээрэй.

Ихэр

Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилд орох эрсдэл бий. Үг, үйлдлээ хяна. Таныг үл ойлгож, хуурсан гэж сэжиглэж магадгүй. Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Томоохон маргаан дэгдээж болзошгүй.

Мэлхий

Сэрэмжтэй бай. Хувийн орон зай руу нь халдаж магадгүй. Гэхдээ гэрээ халдашгүй цайз болгох шаардлагагүй. Үүний оронд хүлээцтэй байж, бусдад өршөөнгүй ханд. Өнөөдөр хэзээ хэзээнээс илүү хөршүүдтэйгээ үг хэлээ ололцохыг зөвлөж байна.

Арслан

Амьдралд нь өөрчлөлт гарна. Энэ үе тийм ч таатай биш ч ирээдүйд сайн тал руугаа эргэнэ. Ажил болон хувийн амьдралд нь хүндрэл бэрхшээл гарч болзошгүй. Тайван байдлаа хадгалж, бусадтай маргах шаардлагагүй.

Охин

Дотнын хүндээ хэлж буй үгээ хянаарай. Заримдаа бага зэргийн худал үг том асуудал дагуулдаг. Таагүй хүний талаар ярих хэрэггүй. Өөрийнхөө сул тал эсвэл хүслийнхээ боол болохгүй байхыг хичээгээрэй. Чухал ажлыг барьж авбал удирдлага нь таны үр бүтээл, нөөц чадварыг үнэлнэ.

Жинлүүр

Өдрийн хоёрдугаар хагаст чухал асуудлыг шийдэхдээ гэр бүлийнхээ санаа бодлыг сонсоорой. Танд зөв зөвлөгөө өгч, үйл явдал цааш эергээр өрнөхөд нөлөөлнө. Шинэ танилтай болох цаг нь биш. Таны хүрээлэлд таагүй хүн орж ирж болзошгүй. Бизнесийн шинэ түнш хайх хэрэггүй.

Хилэнц

Байгалиас заяасан эрч хүч нэмэгдэх үе тохиож байна. Зөн совин, уран бүтээлч байдал нь нэмэгдэнэ. Ямар ч төсөл эхлүүлсэн сайн үр дүнд хүрнэ. Хайр сэтгэлийн хувьд аз жаргалыг мэдэрнэ.

Нум

Ойр дотнын хүмүүсийн туслалцаагүйгээр ажил хэргээ амжуулж чадахгүй. Гэр бүлийнхэн нь танд туслахад баяртай байна. Аз турших хэрэггүй, хожигдоно. Таны хүрээлэлд олон атаархагчид байдаг тул шинэ танилтай болохоос татгалзаарай.

Матар

Зорилгодоо хүрч, ялалт байгуулахад бэлэн. Ийм нөхцөлд боломжоо ашиглаж, үр дүнд хүрэхийн тулд өөрийгөө дайчлах нь чухал. Зөвхөн сонирхол нэг нөхдөө олоорой.

Хумх

Сэтгэл санааны хувьд тогтворгүй өдөр. Сэтгэлийн хөдөлгөөнөө барихыг хичээгээрэй. Эрч хүчээ сэлбэхийн тулд амрах хэрэгтэй. Үдшийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд өнгөрүүлэхийг зөвлөж байна.

Загас

Ирээдүйн төлөвийг зөгнөсөн өдөр. Гэр бүлээ санхүүгийн хувьд тогтвортой байлгах найдвар гарч ирнэ. Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй. Аз туршихад тохиромжгүй үе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top