БНМАУ-ын Засгийн газрын удирдлага, Цэргийн зөвлөлийн шийдвэрээр доктор П.Н.Шастины санал, түүний оролцоотойгоор 1924 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Цэргийн яамны эмнэлгийн хэлтсийн харъяанд, 1921 онд үүсгэн байгуулан ажиллаж байсан Төвд, Европ эмнэлгийн хороог өөрчилж, Улаан цэргийн лазерит гэдэг нэртэйгээр цэргийн хүн эмнэлгийн байгууллагыг 36 ортой мэс засал, дотор, яр хүйтний зэрэг гурван үндсэн тасагтайгаар анагаах ухааны эмнэлгийн газрыг өргөтгөсөн нь орчин цагийн европ эмнэлгийн мэс заслын анхны албаны эхлэл байсан юм.
Тус мэс заслын тасаг нь 16 ортой байсан ба Тасгийн анхны эрхлэгчээр Зөвлөлт орос мэргэжилтэн П.Н.Шастин ажилаж байв. Ийнхүү эрүүл мэндийн салбарт хөгжил, дэвшил авчирч байсан түүхэн өдрүүд өртөөлсөөр, энэ жил орчин цагийн европ эмнэлгийн мэс заслын анхны албаны 100 түүхт ой тохиож байна.
Цэргийн төв эмнэлгийн мэс заслын эмнэл зүйн төв нь 100 ортой, Цээж хэвлийн мэс засал, Яаралтай мэс заслын тасаг, Бөөр бүдүүн шулуун гэдэсний мэс засал, Хавдрын мэс заслын тасаг гэсэн бүтэцтэй 28 эмч, 32 сувилагчтайгаар ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан БХЯ болон ЗХЖШ-ын харъяа анги байгууллагын бүрэлдэхүүн, тэдний ар гэр, БЗД-ийн ард иргэдэд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ, хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж чанарын өндөр түвшинд хүргэж ажиллаж байна. Түүхэн хугацаанд тус албанаас ардын эмч, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч зэрэг олон арван алдар цуутнууд төрөн гарсан.
Сургалт гадаад харилцаа нь жилээс жилд өргөжин тэлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 10 гаруй оронд үүрэг гүйцэтгэсэн зэрэг хос тангарагтай өвөрмөц онцлогтой алба юм. Ойн хүрээнд 103 жилийн түүхтэй Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын эмнэлзүйн төвийн 100 жилийн ойг угтан “Цагаан нөмрөгтөн-2024” спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна. Хот хөдөөгийн 18 эрүүл мэндийн байгууллагын 200 орчим тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Цээж хэвлийн мэс заслын тасаг
Яаралтай мэс заслын тасаг
Бөөр бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг
Хавдрын мэс заслын тасаг
Сэтгэгдэл ( 1 )
Тэхдээ л хүнд өвчтэй хүмүүсээ өөрөөсөө зайлуулдаг хэвээрээ л бнаа