Хонь
Баяр баясал, аз жаргал, дотоод эрх чөлөөг мэдэрнэ. Энэ өдөр таны ой санаанд удаан үлдэнэ. Гэртээ итгэлцэл, бүрэн ойлголцлын уур амьсгалыг бүрдүүлэхэд нь хошин зан нь тусална. Богино аялалд гарахад тохиромжтой.
Үхэр
Өнөөдөр хэт их төөрөгдөл, мухар сүсэг, нууцлаг байдалд автана. Санхүүгийн хүндрэл үүсэж болзошгүй. Томоохон худалдан авалт хийхээс зайлсхий. Чухал шийдвэр гаргахад тохиромжгүй.
Ихэр
Хотын дуу шуугианаас хол өдрийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ингэснээр амьдралын эрч хүчээ нөхөж, сэргэлт авна. Аливаа ажил хийхдээ логиктой төгсгөхийг хичээгээрэй. Үдэш ном унших, кино үзэж, алжаалаа тайлаарай.
Мэлхий
Ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй байна. Ирэх амралтын өдрүүдийнхээ төлөвлөгөө гаргаж, үзэсгэлэн үзэх, хөдөө цэвэр агарт аяллыг багтаагаарай. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явснаар долоо хоногийн сүүлээр тайван байх болно.
Арслан
Хачирхалтай үйл явдлаар дүүрэн өдөр. Танд хүчтэй нөлөөлөх гэнэтийн мэдээ авна. Таны амьдралд шинэ үе эхлэхэд бэлэн бай. Хувийн болон ажил хэргийн харилцаандаа ухаалаг хандлагыг сонго. Өнөөдөр явган алхах, биеийн хүчний ажил хийхэд тустай.
Охин
Үдээс өмнө стресстэй нөхцөл байдал, маргаан гарч болзошгүй. Харин өдөр илүү тайван, хэвийн өнгөрнө. Таны хүйтэн хандлага гэр бүлийн уур амьсгалыг эвдэнэ. Худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол хойшлуулахад гэмгүй.
Жинлүүр
Их цаг зарцуулж сураагүй ажил танаас нэмэлт эрч хүч, хүчин чармайлт шаардана. Гэхдээ үүнд сэтгэл зовних шаардлагагүй. Хэдийгээр үр дүн нь бодсоноос бага байх ч мэргэжлийн хүний хувьд сэтгэл ханамжтай үлдэнэ. Эрүүл мэнддээ анхаараарай.
Хилэнц
Биеийн хүчний ажил, идэвхтэй амралт, дотнын хүмүүстэйгээ халуун дулаан яриа өрнүүлэхэд таатай. Эрчүүд энэ өдөр хүсэл эрмэлзлээ хазаарлаарай. Ойрхон мэт санагдах ялалт ялагдалд хүргэж болзошгүй. Эмэгтэйчүүдийн итгэмтгий, өгөөмөр занг бусад хүмүүс ойлгохгүй.
Нум
Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бүх боломж гарч ирнэ. Гэхдээ бусадтайгаа хуваалцах хэрэггүй. Атаархагчид идэвхжиж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тань саад хийж магадгүй. Тэдэнтэй зөрчилдөх хэрэггүй. Нөхцөл байдлыг улам муутгана.
Матар
Энэ өдрийг галт уулан дээр байгаа юм шиг өнгөрүүлнэ. Ажил дээр нь ширүүн зөрчил үүсэж зарим хүмүүс ажилгүй болно. Дээр нь гэр бүлийн харилцаа тийм ч дардан биш байгааг ухамсарлах хэрэг гарна. Хамгийн гол нь ямар ч бэрхшээл тохиосон ч гэр бүлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэйг санаарай.
Хумх
Гэнэтийн асуудлууд гарч ирнэ. Ойр дотнын хүмүүс таныг ойлгохгүй, түрэмгий үйлдэл гаргана. Таны өөртөө итгэлтэй байдал бусдын эсэргүүцэлтэй тулна. Тиймээс өөрийнхөө сул талд шүүмжлэлтэй хандаж, аливаа зөрчлийг ухаалгаар шийдэхийг хичээ.
Загас
Бусадтай харьцахад үл ойлголцол гарна. Сэтгэлийн хөдөлгөөн, хэлэх үгээ хянаж чадвал ноцтой зөрчил үүсэхгүй. Шинэ зүйл, өөрчлөлтийн араас хөөцөлдөх хэрэггүй. Үдээс хойш романтик учрал хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )