Хонь
Өөртөө болон эрүүл мэнддээ анхаарал тавих өдөр. Гэмтэл авах, ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөх магадлал өндөр. Хэт ачаалал авахгүйн тулд өдрөө сайтар төлөвлө. Үдшийг гэртээ, тайван орчинд өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Үхэр
Өнөөдөр хувь заяа болон хайртай хүнээсээ бэлэг барина гэж хүлээлтгүй. Амьдралаа бодитоор харахыг хичээ. Өдөр тутмын ажилд анхаарлаа хандуулж, гэрээ цэвэрлэ. Кино үзэх зэргээр таагүй бодлоосоо ангижрахыг хичээгээрэй.
Ихэр
Энэ өдөр бүх зүйл маш хурдтай өнгөрнө. Хийх хүсэл төрөхгүй байгаа ажлаа хойшлуул. Үр дүнд хүрэхгүй. Эрч хүчээ сэргээж, амар. Хэрэггүй маргаанаас зайлсхий. Ойр дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавь.
Мэлхий
Сэтгэл санаа ойр ойр өөрчлөгдөж, таагүй мэдрэмж төрнө. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, хүлээцтэй бай. Таагүй нөхцөл байдалд орж, хэн нэгэнтэй харилцаагаа муутгах эрсдэл бий. Үдшийг тайван орчинд өнгөрүүлж, сэтгэл зүйн байдлаа тэнцвэржүүл.
Арслан
Гэртээ суулгүйгээр, хүмүүсийн дунд ор. Өдрийг идэвхтэй өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Удирдлагаараа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрч хүчээ дайчил. Сайхан хүмүүстэй танилцаж, романтик учрал хүлээж байна. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй.
Охин
Хэт их ачаалал, идэвхтэй үйл ажиллагаанаас татгалзаарай. Танихгүй хүмүүстэй харьцах хэрэггүй. Таагүй хүнд тусалснаар маргаан үүсэж магадгүй. Энэ маргаанд та ялахгүй. Зан совиндоо итгэх хэрэггүй.
Жинлүүр
Саад бэрхшээлээс бүү ай. Үнэнч нөхөд нь танд тусална. Бизнест нь хүндрэл гарвал хөндлөнгийн нүдээр дүгнэж үзээрэй. Чухал зүйлсийг орхихгүйн тулд сэтгэл хөдлөлөө хяна. Хувийн амьдралаа төвхнүүлэхэд таатай өдөр. Романтик харилцаагаа гүнзгийрүүлэх сайхан боломж гарна.
Хилэнц
Эрүүл мэндтэй нь холбоотой асуудал гарч, биеийн байдал нь тавгүйрхэж магадгүй. Хууч өвчин сэдэрч болзошгүй. Сэтгэл санаа өөдрөг бус байна. Удирдлагын зүгээс таагүй хандана. Ахмад насны хүмүүс таны төлөвлөгөөнд саад учруулна.
Нум
Зарим нөхцөл байдал таныг барьц алдуулна. Бүх зүйлийг хяналтдаа авахыг хичээгээрэй. Хялбар аргаар мөнгө олох гэж хөөцөлдөх хэрэггүй. Эргэлзээтэй саналаас татгалзсанаар хүндэтгэл хүлээнэ. Эрүүл мэнддээ анхаараарай.
Матар
Идэвхтэй байж, уран сэтгэмжээ чөлөөтэй илэрхийл. Бага хэмжээний засвар хийх, гэрээ чимэглэхэд тохиромжтой өдөр. Гэрээ цэгцэлж, тохитой орчин үүсгэ. Гэртээ мартагдахааргүй оройн зоог барь.
Хумх
Богино хугацаанд ашигтай хэлцэл байгуулах сайхан боломж гарна. Таны амжилт болон удирдлагын зүгээс ирэх магтаал таныг ивээдэг нийгэмд нөлөө бүхий хүнд гүн сэтгэгдэл төрүүлнэ. Энэ өдөр бүртгүүлсэн гэрлэлт аз жаргалтай байна.
Загас
Эрүүл мэнддээ анхаарахад тохиромжтой үе. Ирээдүйгээ төлөвлөөрэй. Хувийн өөрчлөлт компанийн болон нийгмийн харилцаанд нь хэрхэн нөлөөлсөн талаар бодож үзээрэй. Үйл явдал бүрийг тунгаан бодож, өөрийн гэсэн дүгнэлтээ хийгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )