ХЭН ЮУ ХЭЛЭВ I Г.Батхүү агсны хэргийг илрүүлэхэд дэмжлэг шаардлагатай

2024 оны 10 сарын 14

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Улаанбаатар ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул нарын үгийг онцоллоо.


Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг илрэх ёстой. Үүнээс гадна төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдсан. Төр, нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, үүний төлөө ажиллана.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодис нөөцлөх ажил 70-80 хувьтай үргэлжилж байна. Нийслэлд өнгөрсөн өвөл 5,500 орчим тонн давс, 7,000 гаруй тонн бодис хэрэглэсэн. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар 5,500 тонн давс, 4,000 тонн бодис нөөцөллөө. Үлдсэн хэсгийг худалдан авах ажил үргэлжилж байна.

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул: Сонгуулийн саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлээр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
фак(63.147.207.130) 2024 оны 10 сарын 17

Zorigiin hereg ui bolovoo zahialagch ni todorhoi baihad

0  |  0
фак(63.147.207.130) 2024 оны 10 сарын 17

Zorigiin hereg ui bolovoo zahialagch ni todorhoi baihad

0  |  0
Зочин(202.9.40.140) 2024 оны 10 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Top