Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2024 оны 10 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана.Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.74) 2024 оны 10 сарын 12

Харийн сурталд дэндүү тархиа угаалгасан хүмүүс олон болсон шиг байна. \nТуркмен ч манайхаас хувь илүү улс даа. \nТэднээс сурах зүйл их байгаа шүү!

0  |  0
Батаа(139.5.217.170) 2024 оны 10 сарын 11

Ямарч хэрэггүй бодлоггүй ”айлчлал” болж байна даа.

0  |  0
Зочин(66.181.178.165) 2024 оны 10 сарын 10

Жинхэнэ балай 100% авторитари дэглэмтэй газар очиж яадаг бна.очоод энэ манай еөк гар нь өөрийгөө тахин шүтүүлдэг элдэв балай юмнаас нь сураад ирэх бий дээ.манай энэ чинь овоо динэг гар шдээ

0  |  0
Х.БАТТУЛГА(103.212.116.168) 2024 оны 10 сарын 10

НЭГ Л ЦЭЭЖ ТҮХИЙЛГЭН ХАР ШИЛ ЗҮҮСЭН ! ТУРКМЕНПАШАГААС АДИС АВРАЛ ИРЭХЭЭР ЗУГААЛАХААР ЯВЖЭЭ

0  |  0
Top