-Олон мянган сонгогчоосоо урваж, Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт журмын нөхөд нь хариуцлагын асуудал ярих цаг нь болсон мэт. Эс бөгөөс энэ хоёр нам Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг толгойдоо залсан хэвээр байгаа цагт “МАН-ын хөнжилд амь тавих нь” нэгэнт тодорхой болжээ-
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН ялалт байгуулсан. Тэд парламентад 68 суудал авсан бол АН 42, ХҮН нам найм, "Үндэсний эвсэл" болон ИЗНН тус бүр дөрвөн суудал авснаар шинэ парламентын 126 гишүүн бүрдсэн байдаг. Нийт 68 суудал авч ялалт байгуулсан МАН-д засгийн эрхийг дангаараа барих боломж бүрэн байсан ч хариуцлагыг ХҮН нам, АН-тай хамтдаа үүрэх улс төрийн шийдвэрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газартаа парламентын 50 суудал /ХҮН нам 8, АН 42/ авсан хоёр намыг урьж, тэд ч хүлээж авсан явдалд АН-д итгэж 42 суудал, ХҮН намд итгэж найман суудал өгсөн олон мянган иргэн, сонгогч бухимдахад хүрсэн. Угтаа бол нэг нь найман суудал, нөгөө нь 42 суудал авсан хоёр нам парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, эрх баригч намын бодлого, шийдвэрт хяналт тавьж ажиллах ёстой байлаа. Ингэж байж иргэд та бидний татварын мөнгө хэн нэгний халаасанд орохоос сэргийлж, улсын төсвийн зарцуулалт бүх шатандаа жаахан ч гэсэн хяналттай байна гэх горьдлого, найдлага олон хүнд байв.
Харамсалтай нь, Л.Гантөмөр тэргүүтэй АН, Т.Доржханд тэргүүтэй ХҮН нам МАН-тай нэг хөнжилд орж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах шийдвэрт хүрсэн юм. Хамтарсан гэх нэрийдлээр АН-ын дарга Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдож, ХҮН намын дарга Т.Доржханд нь Шадар сайдын албыг авсан. Түүгээр ч зогсохгүй АН-аас сонгогдсон О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Э.Одбаярыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар, Р.Эрдэнбүрэнг Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны даргаар, Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар, С.Одонтуяаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар, Ж.Батсуурийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар, Ц.Баатархүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон. Харин ХҮН намаас сонгогдсон П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж байна.
Тэгвэл намд нь итгэл хүлээлгэсэн олон мянган сонгогчоосоо урваж, үзэл санаанаасаа ухарсан АН, ХҮН нам хоёр хэдхэн сарын дотор ард түмэндээ дүнгээ тавиуллаа. Өөрөөр хэлбэл, энэхүү үйл явцыг өнгөрсөн долоо хоногт болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ИТХ-ын сонгуулийн дүн харуулж байна. Сонгуулийн үр дүнгээр нийслэлд л гэхэд 45 суудлын 40-ийг нь МАН, үлдсэн таван суудлыг нь АН авлаа. ХҮН нам тэргүүтэй бусад нам нэг ч суудал авсангүй. Харин орон нутагт МАН 14 аймагт ялалт байгуулсан бол үлдсэн Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Төв, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд зэрэг долоон аймагт АН-ынхан яллаа.
Энэ талаар нийслэлд нэг ч суудал аваагүй, орон нутагт нэг ч аймагт ялалт байгуулаагүй "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Юм нэгээр дуусахгүй. Нийслэлчүүд ямар ч асуудалгүй амьдарч байна гэсэн сонголт хийлээ. Товчхондоо, МАН-д дагаар орсон хоёр намд сонгогчид дүнгээ тавилаа. Үзэл санаа, үнэт зүйлээ худалдсаны хариу” хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Харин УИХ-ын гишүүн, "Женко" Х.Баттулга "Сонгуулийн ирц дээр ажиллачихлаа" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн бол Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн сонгуулийг Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр Л.Оюун-Эрдэнэд найр тавьж өгсөн гэх зүйлийг хэллээ.
Тэрбээр "Л.Гантөмөр, Т.Доржханд нар нийслэлийн сонгуулийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд тавьж өгсөн гэдгийг сонгууль эхлэхийн өмнө “Уянгын хуушуурдалт” дээр миний бие хэлж, анхааруулж байсан. "Жэнко"-г нийслэлийн сонгуулийн нүүр царай болгосон Л.Гантөмөрийн “хорлон сүйтгэх” тэнэглэлийг хараад, нам маань өнгөрчээ гэж цөхөрч байв. Далан жил дарласан МАН-тай өрсөлдөж чадах Ардчилсан намыг бүтээхэд ямар амаргүй байсныг тендерчин карьерист залуус ойлгохгүй нь хяслантай” хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан ХҮН намын залуус өчигдөр мэдээлэл хийсэн. Тухайлбал, ХҮН намын Нийслэлийн хорооны дарга Э.Золзаяа "Хамтарсан Засгийн газрыг буруутгасан үйлдэл байсан. Нөгөө талд мөнгө тараалт маш их байсан. Бид үүнийг баримтжуулаад гомдол гаргасан боловч ужгирсан тогтолцоог бид өөрчилж чадахгүй юм байна” хэмээн ярилаа. Тэд өөрчлөлтийг нам дотроосоо эхлэх ёстой гэдгийг ч тодотгож байгаа харагдана билээ. Түүгээр ч зогсохгүй нам нь Засгийн газарт хамтарсан нь сонгогчдод болон сонгуулийн санал хураалтад нөлөөлсөн гэдгийг ч хэлэх шиг боллоо.
Энэ бүгдээс харахад, АН ч тэр, ХҮН нам ч тэр энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялагдсан шалтгаан нь эрх баригч намтай хамтарч, нэг хөнжилд орсон нь нөлөөлсөн гэдэг нь уншигдаж байна. Өөрөөр хэлбэл, олон мянган сонгогчоосоо урваж, Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт журмын нөхөд нь хариуцлагын асуудал ярих цаг нь болсон мэт. Эс бөгөөс энэ хоёр нам Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг толгойдоо залсан хэвээр байгаа цагт “МАН-ын хөнжилд амь тавих нь” нэгэнт тодорхой болжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Данх пиаздаа мөдхөн хүүкийн ажлыг авч хамаатан хамсаатан нян бактерт ажлаа өгнө энэ зорилгодоо хүрэх цорын гэнц дөт зам нь самуурай гантөмөр, алиа салбадай доржханд нарын нам нэртэй алуурчид хулгайчид луйварчдын бүлэглэлийг халуун хөнжилдөө оруулж хахаж цацтал нь цуслуулах, хамтран цуслах арга юм, жэнкогоос бусад бүх шааруудыг данх бактери 2 худалдаж авлаа
Төрбат гэгч чи түүнд санаа зовж яана. Үхэхээр нь аваачаад л булчих нь биз.
СОНГОГЧИДИЫХОО ИТГЭЛ ҮНЭМШИЛИЙГ АДБАН ТУШААЛААР ХУДАЛДСАН ЯВДАЛ ОРОН НУТГИЙ СОНГУУДЬД НОЦТОЙ НӨЛӨӨЛӨӨГҮЙ ХАРИН 28 ОНЫ УИХ -Н СОНГУУЛЬД ЭНЭ 2 НАМЫГ БУЛАШЛАХ ЮМ
энэ намууд танай,манай гэж талцаж байхаар нийлээд улсаа хөгжүүлэхэд юуных нь урвалт,шарвалт байх вэ дээ.
turbataa , chi bol bandaashnykh ni baas arilaagui , archaagui argaar amidardag pizda baina , ene namuud chini khamtarsnaaraa uls orny khugjil uragshlakh , uls orny ediin zasgiin bololtsoog medej , poprokhoos khamgaalsan asuudal gedgiig oilgokh chadwargui lalar baina daa
Монголын сэтгэн бодох чадваргүй, бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чаддаггүй иргэд маш олон байдаг нь сонгуулийн үр дүнд батлагддаг. Сонгогдож байгаа хүмүүс нь оюун санааны гүнзгий хомсдолтой сэтгэхүйн чадвар нь 3 аас дааш насны хүүхдийн түвшинд байдаг нь тэдний улс орноо тонож, хулгайлж , дээрэмдэж байгаа үйл явцаас харагддаг. Өдөр бүр тэдний хийж байгаа онц ноцтой гэмт хэргүүд үүнийг баталдаг, бас болоогүй аймхай учраас өөрсөддөө зориулж хууль баталдаг гэж байгаа.
Оюун-Эрдэнэ их сэтгэгч юм байна. Түүний энэ санаа бол ард түмний эрх ашиг байлаа. Сөрөг хүчин нэрээр талцаж хөгжилд саад хийдэг манай АНын архаг хэдэн хүний ийм үйлдэл ямар ч ардчилсан улсад байдаггүй, эрүүл шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа шүү дээ
Улс орны ирээдүйн эрх ашгийг бодолгүй, хөгжил дэвшлийн олон чухал том том асуудлуудыг 10-20 жил гацаасан сөрөг нэртэй дайснууд байсныг эмхэлдэг нь Оюун-Эрдэнийн зөв шийдвэр юм,\nМонголын хүн амын 50 хувь нь амьдардаг УБ хотод 45 суудлын 40-г нь МАН-д өгч байгаагаас үзэхэд АН-ыг Монголчуулын 10 хувь нь дэмждэг юм байна, харин МАН-ыг 90 хувь нь дэмждэг аж,\nАрга ч үгүй биз, 1996 онд АН-д итгээд төр бариултал;\n-Монголчуудын 70 жил хуримтлуулсан алт эрдэнсийг цөмийг нь луйвардаж алга хийсэн,\n-70 жил бий болгосон үйлдвэр заводуудыг хувьчлал нэрээр хувааж авцгаасан,\nТөрийн хянан шалгах хороог татан бу
goyo , goyo shuu dee