ЖОРООР болон ЖОРГҮЙ олгох эмийн жагсаалтыг ИНГЭЖ хараарай

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 15

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай шинэ хууль 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна.

Иргэд эмийн санд худалдаалагдаж буй бүхий л эм, эмнэлгийн хэрэгсэл жороор олгогдож буй гэх мэдээлэлтэй байгаан улмаас төөрөгдөл үүсэж, эрүүл мэндийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүссээр байна.

Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байгааг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлаж буй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгоно гэдгийг мөн салбар яамны зүгээс мэдэгдээд буй. 

Зөвлөмж хүргэхэд, та эмийн сангаас эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол ЭНД дарж жороор болон жоргүй олгох эмийн жагсаалтыг харах боломжтой. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(14.1.81.136) 2024 оны 10 сарын 16

АВИЛГАЧИД ИНГЭЖ Л БУДУЛУУЛЖ БАЙНА. НЭГ ТӨРЛИЙН ЭМ ЖОРТОЙ БАС ЖОРГҮЙ. ХУДАЛДАН АВАГЧ- ХУДАЛДАГЧ, ХЯНАГЧ-ХЯНУУЛАГЧ НАРЫН ТОХИРОЛЦООГООР ШИЙДНЭ ГЭХ ЦООРХОЙ.

0  |  0
иргэн(202.9.46.163) 2024 оны 10 сарын 15

өвчин намдаах 1 эмийн жор бичүүлэх гэж 30 минут алхаж очоод өрхийн эмнэлэгт 2 цаг оочирлов….1 эмээ муужрав…өрхийн эмч нар хүнээ үзэх завгүй жор бичиж сууцгаана…иргэдээ дарамталсан, чирэгдэл учруулсан, амьдралаас тасархай ийм шийвдэр гаргадаг алиалагч нарыг төрөөс зайлуул…гаргасан шийдвэрүүд нь бүгд иргэдийнхээ эсрэг….1 монополийн төлөө ….ингэж өдрийн талыг өнгөрөөдөг болов…..төр засаг аа….

0  |  0
Top