Д.АМАРБАЯСГАЛАН: Шүүх байгууллагыг хараат бусаар ажиллахад анхаарна

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд өчигдөр ажиллав. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ. Тэрбээр, Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тэрбээр “Орон нутгийн шүүгч нар орон тоо дутуугаас болж бүрэлдэхүүнд явдаг. Бүрэлдэхүүнээс татгалзсанаас шалтгаалж орон нутагт томилолтоор ажилладаг. Шүүгч нар иргэдийн төлөөлөгч, шүүгчийн туслах, шүүгчийг хамгаалах цагдаа нартай явуулахад автомашин зайлшгүй хэрэгтэй. Одоо манайд хэрэглэгдэж байгаа автомашины 69 хувь нь буюу 94 ширхэг автомашины ашиглалтын хугацаа нь дуусчихсан. Дууссан ч гэсэн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дахиж үнэлээд л ашиглуулаад байдаг. Шүүхийн тээврийн хэрэгслийг парк шинэчлэхээр 2025 оны төсөвт тавьсан ч хасагдсан. Бид 1993 оноос хойших машиныг ашиглаж байна” гэв.

Шүүгчийн ачаалал их, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас шалтгаалж сул орон тоо бүрэн нөхөгдөхгүй байгаа талаар мэдээлэв. Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн гэх мэт асуудалтай байгааг тодотгов. Мөн шүүхүүдийн зургаа нь өөрийн байргүй, дөрөв нь прокурорын байгуулагын байранд, нэг нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байгаа нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(66.181.177.152) 2024 оны 10 сарын 16

Урд нь анхаарч байхгүй яасан дамар вэ

0  |  0
Top