Хан Су Хиг жүжигчин Хе Риг доромжлохын тулд хуурамч аккаунт нээсэн гэв

Ж.Сондор | Zindaa.mn
12 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин болох Хан Су Хи жүжигчин Рюү Жүн Ёль нар болзож байгаа гэх мэдээлэл хэдэн сарын өмнө цацагдаж байсан.

Тухайн үед жүжигчин Рюү Жүн Ёль болон Хе Ри нар салаад удаагүй байсан бөгөөд тэдний үерхэл 7 жил гаруй үргэлжилсэн. Удаан хугацааны үерхэлдээ цэг тавьсан даруйдаа Хан Су Хитэй нэр холбогдсон Рюү Жүн Ёль болон тэднийг болзож байгаа гэх мэдээлэлд эмзэг хандсан Хе Ри, бусдын найз залууг булаасан хэмээн шүүмжлүүлж эхэлсэн Хан Су Хи нар нэг хэсэг олон нийтийн анхаарлын төвд байж, үзэн ядагчдаар хүрээлүүлж байсан билээ. 

Харин энэ үед Хан Су Хиг хуурамч аккаунт нээн Хе Ригийн инстаграм хаяг дор доромжилсон сэтгэгдэл ихээр бичиж эхэлсэн гэх мэдээлэл өнөөдөр цацагджээ. Уг таамаглалыг нэгэн интернэт хэрэглэгч гаргаж ирсэн бөгөөд нийтлэгдсэн даруйдаа 50 мянга орчим хандалт авчээ. Мөн энэхүү хаягийг дагасан жүжигчин Жон Жун Со шүүмжлэлд өртөж эхэлжээ. Учир нь тэрээр Хан Су Хигийн дотнын найз бөгөөд тэд нийлж Хе Риг дээрэлхэж байна хэмээн интернэт хэрэглэгчид үзэж байгаа аж. 

Уг асуудалд жүжигчин Хан Су Хигийн агентлаг "Уг хаяг түүнийх биш" хэмээсэн бол Жон Жун Согийн агентлаг "Жүжигчний хувийн амьдралтай холбоотой асуудал тул хариу өгөх боломжгүй" хэмээх хариулт өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.206) 9 цагийн өмнө

Ийм балай юмыг мэдээ гээд нийтлэж л байдаг, хэнд хэрэгтэй байдаг юм бол

0  |  0
Top