УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж МАН-ын жагсаалтаар парламентад орж ирсэн. Тэрбээр сэлмэн хөл дээр марафонд гүйж тэсвэр хатуужлын үлгэр дуурайллыг үзүүлж явсан бахархам түүхтэй. Бас Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямархан хүндрэл учирдгийг, ялгаварлан гадуурхалтад өртөх ямар байдгийг хамгийн сайн мэдэх учиртай гишүүн. Гэтэл О.Саранчулуун гишүүн зөв асуудал хөндсөн ч “Хөдөөнөөс ирсэн оюутнууд боловсон 00 ашиглаж чаддаггүй” хэмээн тэднийг нутаг орноор нь, нийтээр нь хамруулан ялгаварлаж хэлсэн үг иргэдийг ихээхэн эмзэглүүлээд байна. Эрхэм гишүүн хэрэв орчин үеийн 00-ын талаар сэдэв хөндөж байгаа бол юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие засах газрын хүртээмжийг ярих нь илүү зохистой. Учир нь гэвэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй модон бүү хэл, боловсон 00 ч ховор шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )