УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Анар нар хиймэл дагуулын талаар цэц булаалдав.
Н.Учрал гишүүн 2027 он гэхэд үндэсний өндрийн хиймэл дагуул хөөргөх тухай ярьж, нийт өртөг нь жилийн 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро, нийт зардал 382 сая евро байх тухай мэдээлсэн нь хиймэл дагуулын талаар туршлагатай Ч.Анар гишүүнийг “мэтгэлцээнд дуудсан” хэрэг болов. Ч.Анар гишүүн 24 жил энэ салбарт ажиллаж, гурван ч улсад хиймэл дагуул угсарч байсан гэнэ.
Тэрбээр дэлхий даяар үүрэн холбооны операторууд өндрийн хиймэл дагуул ашиглахаа больсон. Мобиком 2025 онд өндрийн сүүлийн хиймэл дагуулаа буулгана. Орчин үеийн хиймэл дагуулууд жижиг хэмжээтэй болж нам орбитод орж ирсэн хэмээн Н.Учрал гишүүнд хариу барив. Ингэхэд манайх ашиглалтаас гарах шахсан хиймэл дагуулд мөнгө зарах гэж байгаа юм биш биз?
Сэтгэгдэл ( 4 )
Анар мэдэж бгаа байх аа.Төсөв мөнгөгүй бол энэ удаадаа хойшлуул.Дэлхий асар хурдтай хөгжиж ирэх жил шал өөр технологи ашиглана шүү
Мэддэг хүмүүсийнхээ үгийг авмаар бна. Мэдэмхийрдэгүүдийн үгээр 34 жил явлаа.албан тушаалд очихоороо мэргэн бүлтэрдэгүүд болчих юм
Мэддэг хүнийхээ үгийг сонсож түүнтэйгээ хамтран ажиллахгүй байна гэдэг мөнгө идэх гээд улайрсан бүлэглэлийн шунал шүү.
Ene bol Anariin zuv shuu. Odoo hen ch unduriin hiimel daguul huurguhgui shuu>fransuud bol hulhi taldaa hvmvvs shuu. Nam ondoriin hiimell daguul heregtei shuu..