ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон эрч хүчээр дүүрэн байна

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

Хонь

Ангараг гарагийн нөлөөгөөр та эрч хүчээр дүүрэн байх нь. Зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл нь ихсэж, амжилттай байх болно. Гэсэн ч зарим нэг саад болох асуудал үүсэж болно. Таны үйлдлээс бүрэн хамаарна гэдгийг бүү мартаарай. Гэр бүлдээ цаг гаргаарай.

Үхэр

Од эрхэс сэтгэл хөдлөлөө ойлгож, өөртэйгөө ярилцах хэрэгтэйг сануулж байна. Бусдыг ойлгож, тэвчээртэй хандах чадвар нэмэгдэж, хайр дурлалын хувьд ч бүх зүйл сайнаар эргэнэ. Таны хичээнгүйлэн хийж ирсэн зүйл бусдад үнэлэгдэж магадгүй.

Ихэр

Зөв дадал хэвшүүлэхийг зөвлөж байна. Хувийн болон ажлын талбарт бүх зүйл сайн байх болно. Ганцаараа байхыг илүүд үздэг хэдий ч нийгмийн харилцааг зан чанартайгаа тэнцвэржүүлэх нь чухал. Аливаад өөрчлөлт хийх нь өнөөдөр танд маш сайн.

Мэлхий

Од эрхэс таныг дотоод хүнээ илүү ойлгож, өсөлт дэвшил гаргах чухал өдөр болохыг сануулж байна. Ажлын хувьд ямар нэг асуудлыг шийдэхийн тулд тэвчээртэй хандаж, бусдыг ойлгох нь тус болно. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ санаа тавиарай. Хайр, гэр бүлийн хувьд таныг гайхалтай өдөр хүлээж байна.

Арслан

Нарны нөлөөгөөр өнөөдөр хувийн болон алба ажилдаа санаачилгатай, өндөр  бүтээлч байна. Хэн нэгэнтэй хамтран ажилласнаар амжилтад хүрч чадна. Хайр дурлалын асуудал нь шийдэгдэнэ. Орой нь тайвшрахын тулд өөртөө төлөвлөгөө гаргаарай.

Охин

Сарны нөлөөгөөр бодитой сэтгэж, юмыг нарийн тунгаан бодох чадвар нэмэгдэнэ. Бусдын анзаараагүй зүйлийг олж харснаар танд маш том давуу тал болно. Санхүүгийн шийдвэр гаргахдаа анхааралтай бай. Аливаад тэвчээртэй хандаж, өөртөө амралт өгөх нь чухал.

Жинлүүр

Сугар гаргийн нөлөөгөөр таны харизм нэмэгдэж ажил, амьдралын хүрээнд  найрсаг харилцаа тогтоож чадна. Багаар ажиллах чадвараа хөгжүүлэх нь зүйтэй. Санхүүгийн хувьд муугүй байх болно. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Хилэнц

Өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийснээр таны хувийн ахиц дэвшилд ч сайнаар нөлөөлнө. Багаар ажиллах чадвараа сайжруулах нь ирээдүйд хэрэгтэй. Дотоод зөн совингоо дагах нь зүйтэй. Хамтрагчтайгаа чин сэтгэлээсээ ярилцвал харилцааг бэхжүүлнэ.

Нум

Бархасбадийн нөлөөгөөр таны өсөлт, хөгжилд сайнаар нөлөөлнө. Аливаад тайван хандах хэрэгтэй. Харилцаандаа илэн далангүй байснаар ашиг тусаа өгнө. Оюун бодлоо цэгцлэхийн тулд ганцаараа байх үеийг сайн ашиглах хэрэгтэй.

Матар               

Сарны нөлөөгөөр хамтын ажиллагаа, багаар ажиллахад маш таатай өдөр байх болно. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх хэрэгтэйг бүү мартаарай. Санхүүгийн асуудал дээр нухацтай ханд, хөнгөн шийдвэр гаргаж болохгүй. Шинэ ур чадвар эзэмших эсвэл өмнөх чадвараа сайжруулах боломж гарч магадгүй.

Хумх

Хийхээсээ өмнө бодох хэрэгтэй. Тэнгэрийн ван гараг таны шинэ санаа, алсын хараанд эергээр нөлөөлнө.  тань тус хүргэнэ. Багаар ажиллавал илүү үр  дүнтэй байх ч үл ойлголцол үүсэж магадгүй. Оюун санаа, бие махбодын эрч хүчийг тэнцвэржүүлэх хэрэгтэйг санаарай.

Загас

Сарны нөлөөгөөр сэтгэл санааны байдлаа ойлгох чадвар нэмэгдэнэ. Урлаг талын бүтээлч үйл хийхэд тохиромжтой. Санхүүгийн тал дээр болгоомжтой байхыг сануулж байна. Эрүүл мэндийн хувьд амралт авч, эрч хүчээ нөхөөрэй.

Х.Энхболд

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top