БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21


 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.

 


Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад хэрэгжиж байгаа “Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх болон гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top