Эрүүл мэндийн сайдын зөвлөлийг шинэчлэн баталлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон бусад холбогдох журмыг үндэслэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталлаа.

Сайдын зөвлөлд Сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн зөвлөх О.Баяр, Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг нарыг сонголоо.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.152) 2024 оны 10 сарын 21

Мөнхсайхан эмч хүн эрүүл мэндийн салбараа өөд нь татчихвал маш их баярлах болноо тэхдээ хамгийн түрүүнд БГД ийн нэгдсэн эмнэлгийг шүү

0  |  0
иргэн(202.179.26.62) 2024 оны 10 сарын 21

хуурамч чанаргүй эм болон эмийн сангийн өдөр өдрөөр үнэ нэмдэг асуудлыг хурдан зөв замд нь оруулах хэрэгтэй байна

0  |  0
Top