Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир нарын хэлсэн үгнээс онцолж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.ТӨРХҮҮ:
Урьд жилүүдэд нийслэлийн авто замд 3700-5400 тонн давс, 2300-3700 тонн бодисыг цацдаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 6000 гаруй тонн давс, 4700 тонн бодис нөөцлөөд байна. Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлэгээ, үйлчилгээг үзүүлсэн байна. Өчигдрийн байдлаар Гүнтийн давааны арын зам мөстсөний улмаас халтиргаа үүссэн байсан. Яг одоогийн байдлаар хүндэрсэн даваа, гүвээ байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа зургаан дүүргийн техник хэрэгслийн 40 хувь нь шинэчлэгдсэн.
Чингэлтэй дүүргийн менежер Н.СУГАР:
Чингэлтэй дүүргийн хэмжээнд унгирал гаргадаг улиас моддыг тайрч, шилмүүст моддыг тарихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил маргаашнаас /өнөөдрөөс/ эхэлнэ. Намар, хавар үргэлжилнэ. Тэгэхээр ирэх зун Чингэлтэй дүүргийн төвийн хороодод ямар нэгэн модны цагаан хөвөн хийсэхгүй гэж ойлгож болно. Дүүргийн хэмжээнд 1377 ширхэг улиас мод бий. Үүний 538 нь эм улиас буюу цагаан хөвөн гаргадаг. Харин 288 ширхэг улиас нь дүүргийн төвийн хороонд байдаг гэх судалгаа бий. Улиас модны цагаан хөвөн нь харшил хөдөлгөх үндсэн шалтгаан болдог гэдгийг эрдэмтэд хэлдэг. Түүнчлэн зохиомол зардлыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, хөрсөнд хавж, тэлж ургадаг. Бүдүүрэх тусам явган хүний замыг эвдэж сүйтгэдэг.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.ОТГОНТАМИР:
Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 авто машин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Өвөлд ямар ч бэлтгэлгүй суугаа нь саяын цаснаар нэгэнт тодорхой болчихоод байхад улайхгүй худлаа бүлтрээд л сууж байх, иймэрхүү улсаас эртхэн салахгүй бол хэцүү дээ