ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон зөнтэй зүүд зүүдэлнэ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Чухал ажилдаа амжилт гаргахад ойрхон байна. Хамгийн гол нь алхам бүрээ бодож, эрсдэлээс зайлсхий. Өнөөдөр аливаа нөхцөл байдлыг зөнд нь орхи. Хамаатнуудтайгаа зөрчилдөж магадгүй. Хүндээр тусгах хэрэггүй. Романтик болзоо сэтгэл санааг нь өргөнө.

Үхэр

Ажлын чадвараараа бусдад гүнзгий сэтгэгдэл төрүүлснээр карьераа өсгөх эхлэх тавина. Үүний өмнө мэдлэг, туршлага хуримтлуулаад авахад илүүдэхгүй. Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол ойр дотнын хүмүүстэйгээ маргалдахад хүрнэ. Хүнд болон өөрөө мөнгө зээлэх хэрэггүй.

Ихэр

Авьяасаараа гялалзах боломж гарна. Ажил төрлийн танилын хүрээгээ тэлэхэд ашигтай. Танд санаагаа хэрэгжүүлэх нөлөө бүхий ивээн тэтгэгч олдоно. Өвчнөө хүндрүүлэх хэрэггүй. Шинж тэмдэг илэрмэгц эмчид хандаарай. Тооцоолоогүй зардал гарч болзошгүй.

Мэлхий

Үзэл бодлоо хамгаалах нь чухал. Бусдын зөвлөгөөг дагавал алдаа гаргаж магадгүй. Барилгачин, худалдагч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг аз ивээнэ. Чухал ажил төлөвлөгөөгүй бол амралт, зугаалгад өдрийг зориулахад гэмгүй. Спортоор хичээллэвэл дархлаа нь сайжирна.

Арслан

Эрч хүч суларч, ажил хийх хүсэл төрөхгүй. Гэр бүлийнхэнтэйгээ яриа өрнүүлж, ахуйн асуудлаа шийдвэл дээр. Ирээдүйн ханьтайгаа учрахад бэлэн бай. Хуучин төслөө барьж авбал, амжилттай дуусгана.

Охин

Жолооны ард туйлын болгоомжтой бай. Зүүд зүүдэлбэл зөнтэй байна. Энэ өдөр амлалт өгөх хэрэггүй. Хайртай хүндээ үнэнч гэдгээ баталбал харилцаа нь бэхэжнэ.

Жинлүүр

Ажил хэргийн уулзалт, яриа хэлэлцээ хийхэд тохиромжгүй өдөр. Өдрийн турш хүлээцтэй байж, бусадтай эелдэг харилцаарай. Ажил дээрээ аливаа мэдээллийг сайтар нягтлаарай. Өнөөдрийн учрал хайрын сайхан түүх болно.

Хилэнц

Төлөвлөгөөний дагуу хөдөлбөл, амжил ирнэ. Бусдаас зөвлөгөө, туслалцаа авахаас бүү ич. Үдэшлэгт очин, цагийг зугаатай өнгөрүүлэхийг зөвлөж байна. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд нэмэлт орлого олохыг хичээ. Таагүй мэдээг түр зуурын үзэгдэл мэт хүлээн ав.

Нум

Шинэ ажил эхлэх, гэрээнд гарын үсэг зурах шаардлагагүй. Үүний оронд өдөр тутмын ажлаа хий. Мэргэжлээ дээшлүүл. Өнөөдөр танилцсан хүнтэйгээ хамт байхыг хүснэ. Удирдлагатай албан тушаал ахих талаар ярилцахыг зөвлөж байна.

Матар

Нөхцөл байдал таалагдахгүй байгаа бол үйл ажиллагааныхаа салбарыг өөрчлөх талаар бодоход гэмгүй. Ажлын саналыг сайтар судалж, зөв сонголт хий. Хуучин найздаа татагдаж магадгүй. Мөнгө хэрэгтэй бол зээл авалгүйгээр, хамаатнууддаа ханд.

Хумх

Ажил төрөл, бизнестэй холбоотой чухал шийдвэрээ хойш тавьсан нь дээр. Ажил төрлийн шинэ холбоо тогтоох тал дээр анхаарлаа хандуул. Удаан хугацааны аялал амжилттай байна. Үдшийг ном унших, хөгжим сонсож өнгөрүүлээрэй.

Загас

Хүсэн хүлээсэн албан тушаалдаа очих боломж гарна. Зөвхөн албан тушаалаа ахиулах тухай мөрөөдөж байгаа бол ажлын бусад сонголтуудыг авч үз. Шударга бус байдалтай нүүр тулж магадгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top