Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Ц.Баттөрийг тус хуралдааны төлөөлөгчдийн 94 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын аравдугаар сарын 23-ны өдрийн захирамжаар Cонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Цэдэндамбаагийн Баттөрийг томиллоо.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогдлоо. Энэ дөрвөн жилд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Засгийн газар болон Нийслэлээс хэрэгжүүлэх 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн онцоллоо".
Ц.Баттөр нь 2013-2019 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга дарга, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд ахлах мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд Хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Сэтгэгдэл ( 0 )