ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан удирдагчийнхаа чадварыг харуул

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 30

Хонь

Өглөөнөөс авхуулаад дотнын хүмүүс тань бодлогогүй алхам хийхийг ятгана. Бусдын үгэнд орж, эрсдэл гаргах хэрэггүй. Танаас хүссэн зүйлийг бусдад хийх эрхийг нь өг. Байр сууриа хамгаалахад хүнд байна. Сонирхолтой учрал эерэг үр дүн авчирна

Үхэр

Сэтгэл хөдөлгөм, тод сэтгэгдэл төрүүлэм үйл явдлаар баян өдөр. Хуучин харилцаагаа сэргээж, гэнэтийн учралууд хүлээж байна. Нөхцөл байдлыг бүх талаас нь тунгааж, бүх оролцогчдын эрх ашгийг бодолцоорой. Ажил төрөлдөө амжилт гаргахын тулд ер бусын арга сэдэж ол. Гэр бүлийн асуудалтай холбоотой аялалд гарч болзошгүй.

Ихэр

Өнгөрсөнд хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг өнөөдөр амсана. Хэрэв энэ үйлдэл хэн нэгний эсрэг байсан бол таагүй зүйлд бэлэн бай. Сонирхолтой санал авах, ч өөрчлөлт танд хэрэгтэй эсэхийг сайтар бодоорой. Хувийн амьдралд нь гэнэтийн мэдээ дуулж магадгүй. Санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй.

Мэлхий

Өөрчлөлт хийх өдөр. Өглөөг өөдрөгөөр угтах бол үдээс хойш гэхэд бүх зүйл саарал, нэг хэвийн болж хувирна. Бусдад логик сэтгэлгээ болон ямар ч байдлаас гарц олох чадвараа харуул. Хожим нь харамсахгүйн тулд маргаан бүү өд.

Арслан

Энэ өдрийг амгалан, тайван байдалд өнгөрүүлнэ. Та юу ч сэдсэн хувь заяа өөрийнхөөрөө шийднэ. Нөхцөл байдлыг байгаагаар нь орхи. Спортоор хичээллэх, хоббигоо хөгжүүлэх зэрэгт өдрийг зарцуулаарай.

Охин

Бүх ажил нь тэр бүр амжилттай байхгүй. Өглөөг баримт бичиг боловсруулах, хуулийн асуудалд зориул. Үдээс хойш ирээдүйн төлөвлөгөө гаргаж, шинэ түншийн эрэлд гараарай. Үдшийг өөртөө зориулж, болзоонд явж, найз нөхөдтэйгөө цагийн зугаатай өнгөрүүлээрэй.

Жинлүүр

Өмнө нь анзаардаггүй байсан хүмүүсийн анхааралд өртөнө. Нэр хүндээ өргөхийн тулд ямар нэгэн ухаалаг, хэрэгтэй зүйл хий. Шинэ танилтай болгоомжтой харьц, луйвардуулах эрсдэл өндөр. Найз нөхөд, дотнын хүмүүс таны бүхий л шийдвэрийг дэмжинэ.

Хилэнц

Хүнд өдөр. Дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, санхүүтэй холбоотой олон чухал асуудал шийдэх хэрэг гарна. Архаг өвчнөө сэдрээхгүйн тулд амрахад гэмгүй. Хамтарсан төсөлд оролцож байгаа бол өнөөдөр идэвх санаачилга гаргах хэрэггүй.

Нум

Байдаг л нэг өдөр. Том үйл явдал болно гэж хүлээлтгүй. Ирээдүйд нь чухал нөлөө үзүүлэх шийдвэр гаргахаас зайлсхий. Энэ өдрийг амгалан тайван байдалд өнгөрүүл. Маргаан гарах эрсэл үүсвэл аль болох тайван байж, ярианд оролцох хэрэггүй.

Матар

Өнөөдөр бичиг цаасаа цэгцэлж, гэртээ их цэвэрлэгээ хийж, томоохон уулзалт зохион байгуулахад тохиромжтой. Аливаад танд тусалж, дэмжинэ. Чин сэтгэлийн яриа өрнүүлж, гэр бүлийнхээ хүрээнд цагийг өнгөрүүлэхэд таатай.

Хумх

Эерэг болон сөрөг үр дагавартай үйл явдлаар дүүрэн өдөр. Эргэн тойронд болж буй бүхнийг ухаалгаар харахыг хичээ. Гэнэтийн нөхцөл байдал үүсвэл сэтгэлээр унах хэрэггүй. Удирдагчийн чадвараа харуулахад гэмгүй. Буулт хийх хэрэггүй. Эс бөгөөс хожим нь харамсана.

Загас

Олон асуудал шийдэж, өнгөрсөн долоо хоногоос үлдсэн ажлаа дуусгах шаардлага гарна. Бүхнийг сайтар эргэцүүлэн тунгааж, хамгийн чухал гэснээ сонго. Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт алхаж, усан санд сэлэх зэргээр өдрийг баяжуулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top