ӨРНИЙН ЗУРХАЙ: Зөвхөн шаргуу хилэнцүүд зорилгодоо хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Хонь

Ойр тойрны хүмүүс танд тийм ч найрсаг хандахгүй, шүүмжлэх талтай. Ноцтой зөрчилдөөн үүсгэх хэрэггүй, удаан хугацаанд сэтгэл санаагаар унана. Үл тоомсорлох нь хариу барих шилдэг арга.

Үхэр

Ажил дээрээ өөрийгөө сайн талаас харуулна. Зарим нь албан тушаал ахиж магадгүй. Хайр дурлалын асуудал дээр бүтэл муутай байна. Хайртай хүндээ уурлан, бүдүүлэг зан гаргаснаар гомдоож болзошгүй.

Ихэр

Таатай өдөр. Найдваргүй мэт санагдаж байсан ажилдаа амжилт гаргана. Үдийн хоолны цагаар амарч, хэт ядрахаас сэргийл. Өнөөдөр худалдан авалт хийхэд тохиромжгүй өдөр.

Мэлхий

Мөнгөний асуудал дээр аз ивээнэ. Гэрээ байгуулах, худалдан авалт хийхэд тохиромжтой. Удирдлагатай албан тушаал ахих талаар ярилцаж, ажил хэргийн түншүүдтэйгээ уулзаарай.

Арслан

Бодлогогүй шийдвэрийн улмаас ажил төрөл нь бүтэлгүйтэж, эрхэмлэдэг харилцаагаа нурааж магадгүй. Бүтэлгүйтэж эхэлбэл завсарлага авсан нь дээр. Үдэш найз нөхөдтэйгөө чин сэтгэлийн яриа өрнүүлнэ.  

Охин

Чухал үйл явдал гарах магадлал бага. Өдөр тутмын ажил, ахуйн жижиг асуудлуудаа шийдээрэй. Хайртай хүнтэйгээ харилцахдаа өөрийнхөө эрх ашгийг золиослох хэрэггүй. Тэр үүнийг үнэлэхгүй.

 Жинлүүр

Танилын хүрээгээ тэлэх, чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд тохиромжтой өдөр. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой зүйл олж мэднэ. Гэртээ тавилга зэрэг худалдан авалт хийвэл сэтгэл хангалуун үлдэнэ.

Хилэнц

Нөхцөл байдал тийм ч сайнаар эргэхгүй. Зөвхөн шаргуу хилэнцүүд зорилгодоо хүрч чадна. Ойр дотнын хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлэх хэрэггүй. Таныг буруугаар ойлгоно.

Нум

Сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөнийхөө ачаар хүссэн зүйлдээ хүрч чадна. Ийм төлөвлөгөөтэй байхад юу ч таныг зогсоож чадахгүй. Хайртай хүн нь таныг хардаж магадгүй. Гэхдээ удахгүй эргэлзээ нь арилна.

Матар

Эерэг сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн өдөр. Төрөл бүрийн ажлыг дуртайяа хийх ба бүгдийг нь амжуулна. Чухал шийдвэр гаргаж, амьдралаа үндсээр нь өөрчилж болно.  

Хумх

Таны хайртай хүн урмыг нь хугалах магадлал өндөр. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Худал мэдээлэл ирж магадгүй. Бүх зүйл байгаа шигээ байхгүй.

Загас

Адал явдал сонирхлыг нь татна. Эрсдэл, сахилгагүйтэл, адал явдал мартагдашгүй мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ сөрөг үр дагавар гарах магадлал байна. Ялангуяа хайр дурлалын харилцааны тал дээр хийсэн эрсдэлтэй алхам.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top