ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан шийдвэр гаргах гэж бүү яар

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

Хонь

Таны өөдрөг үзэл аливаа бэрхшээлийг туулах хүч өгнө. Гэнэтийн санал авч магадгүй. Хамгийн чухал зорилгодоо төвлөр. Хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлээрэй.

Үхэр

Тогтвортой, өөртөө итгэлтэй байдлыг авчирна. Гэхдээ хэт ядрахаас зайлсхий. Зардлаа сайтар тооцоолоорой. Жижиг зүйлд баярлаж, аз жаргалыг мэдрээрэй.

Ихэр

Сонирхолтой уулзалтууд танд шинэ боломжуудыг нээнэ. Зөн совиндоо итгээрэй. Танилынхаа хүрээг өргөжүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй.

Мэлхий

Гэрийн ажилдаа анхаарал нь төвлөрнө. Гэнэтийн зардал гарч магадгүй. Амьдралдаа өөрчлөлт гаргахдаа бодлогогүй үйлдэл хийж, хожим нь харамсана. Зөн совиндоо итгээрэй.

Арслан

Бусдын анхаарлын төвд орно. Зоригтой шийдвэр гаргаж, чухал яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой. Аливаад санаачилгатай ханд. Өөртөө цаг гаргаж, тансаглаарай.

Охин

Хуучин найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөж магадгүй. Хатуу үг хэлэхээс зайлсхий. Энэ өдөр жижиг зүйлд ч гэсэн анхаарлаа хандуул. Аливаад өөрийнхөөрөө хандаж, бусдын зөвлөгөөг дагах хэрэггүй.

Жинлүүр

Хувийн амьдралд нь өөрчлөлт гарч, баяр баясгалан авчирна. Муугүй санаа төрөх ч хэрэгжүүлэх гэж бүү яар. Зардлаа хянаарай. Ойр дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавиарай.

Хилэнц

Чухал шийдвэр гаргах өдөр. Ажил, бизнестэй холбоотой шинэ санаа гарч, хамтрагчаа хялбар олно. Итгэлцэл нь амжилтад хүрэх гол түлхүүр гэдгийг санаарай. Зардлаа төлөвлөж, аливаа маргааныг эв зүйгээр шийдэхийг хичээгээрэй.

Нум

Ажил дээрх асуудлууд танаас онцгой анхаарал шаардана. Хамгийн гол нь өөдрөг байгаарай. Урьд нь анзаарч байгаагүй хүмүүс таныг сонирхоно. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай яв. Үдшийг амгалан, тайван орчинд өнгөрүүлээрэй.

Матар

Чухал ажил эхлүүлэхээс өмнө хэн танд тусалж чадах тухай бодож үзээрэй. Хэт ачааллаас зайлсхий. Орчноо сольж, байгальд гарснаар сэтгэл санаа өөдрөг болно.

Хумх

Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлыг дүгнэж, цаашид юу хийх талаар бодоорой. Шийдвэр гаргах гэж бүү яар. Буруу зам сонговол хожим нь харамсана. Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхий.

Загас

Зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргаж, юуг ч битгий хойш нь тавь. Ингэснээр үр дүнд хүрэх ч бусад хүмүүс таны шаргуу занг ойлгохгүй байж магадгүй. Төлөвлөөгүй зардлаас татгалзахыг од эрхэс зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top