Ч.Өнөрбаяр: Дээрээ зөв шийдвэр гаргаад, дундаа орхигдож, доороо мартагддаг байж болохгүй

2024 оны 11 сарын 04

Засгийн газрын Хяналт хэрэгжлүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар  /2024.11.04/ мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар бол 2022 онд байгуулагдсан. Гол концевци нь бол хуучин мэргэжлийн хяналт шиг шалгадаг байхаа төр больё. Харин төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагааг хууль ёсны дагуу явж байна уу, үгүй юу. тэд өөрсдөө трийн бодлого чиглэлийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг хянаж, шалгадаг байя, тайлан мэдээг нь авдаг, үнэлж дүгнэдэг байя гэж анх байгуулсан. Миний хувьд өмнө хийж байсан сайн зүйлүүдийг үргэлжлүүлээд явья, хийж хэрэгжүүлж чадаагүй зүйлүүдийг тодорхой болгоод хийе гэж бодож байгаа юм. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ нэхдгийг болиулъя.

Жишээ нь, Дорнод аймагт сурдаг оюутан Улаанбаатар хотоос төрийн үйлчилгээ авахад сумаасаа лавлагаа авчир гэх шаардлага тавьдаг. Эхний байдлаар харахад 60 гаруй мэдээллийг иргэнээсээ нэхдэг. Бүх төрийн байгууллагуудад реформ эхлүүлэх хэрэгтэй. Засгийн газраас төрийн байгууллагын албан тушаалтны өргөдөл гомдол гаргах тухай хуулийг өөрчлөх чиглэл Хуульзүй дотоод хэргийн яаманд өгсөн. 1995 оны хуулиар мөрдөгдөж байна. Одоо асуудлууд нь том, төрийн байгууллагууд нь бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна.

Нөгөө талд, эрүүл мэндийн тогтолцоо гэхэд 40, 50 жилийн өмнөх байдлаараа явж байна. Мөн адил бусад яамд анх байгуулагдсан системээрээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ зүйлийг өөрчлөх чиглэлд манай байгууллага ажиллана. Мөн Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. 

"Алсын хараа 2050" бусад баримт бичигт байгаа бодлогуудыг хэрэгжүүлэхэд 16 яамны ажил уялдаж байна уу үгүй юу гэдгийг уялдуулж ажиллана. Дээрээ зөв шийдвэр гаргаад дундаа орхигдож, доороо мартагддаг байж болохгүй" гэв. 

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.113.210) 2024 оны 11 сарын 04

Зөв шүү машзөв

0  |  0
E(202.9.40.114) 2024 оны 11 сарын 04

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 11 сарын 04

дээрээ дандаа зөв шийдвэр гаргадаг гэж бодож байна уу, харин ч буруу, амьдралд нийцэхгүй шийдвэр шаршаснаас дунд доод шатандаа хэрэгжүүлэхэд хүндрэл гарч үр дүн гардаггүй юм , мэдэв үү

1  |  0
Top