Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн зардлыг 35.8 их наядаас бууруулах талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ирэх онд томилолт, зочны зардал 111 тэрбумд хүрч 4 дахин өссөн байна. Тавилга, эд хогшил, урсгал засварын зардал 268 тэрбум болж, 2.2 дахин нэмэгдсэн. Төсөвт хориг тавих боломж бол ерөнхийлөгчид байдаг. Мэдээж бид ерөнхийлөгчид тийм шаардлага хүргүүлэхээс илүү Засгийн газрыг энэ үргүй зардлуудаа сайн нягталж үзээд хасаач ээ. Нэг барилга барих гээд ач холбогдол үр дүн нь тодорхойгүй 10 хэдэн тэрбумаар орж ирж байгаа, зураг төсөлгүй барилгууд орж ирж байгаа. Эд нарыг хойшлуулж, ар дээр нь тавь. Мөнгөтэй баян болсныхоо дараа шаардлагатай гэж үзвэл тэр зардлуудаа оруулж ирэх хэрэгтэй. Энэ дээр манай ЗГ-ын тэргүүн хариуцлагатай, ухаалаг хандах байх гэж найдаж байна. Цаг хугацааны хувьд бол боломж байгаа юм. Хэрвээ бидний зарчмын саналыг хүлээж авахгүй бол ард иргэдийн зүгээс ч гэсэн ерөнхийлөгчийг хориг тавьж өгөхийг шаардаж байна. Бидний ярьж байгаа асуудал бол бид дөрвийн асуудал гэхээсээ илүү олон нийтийн хүсэл сонирхол, олон нийтийн шаардлага. Бид тэр бүгдийн дуу хоолой болж байгаа гэж ойлгож болно" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 8 )
ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ... ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ...ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.
Оюунэрдэнэ намын даргын хувиар, УИХ Амарбаясгалан гар нөгөө амлаад байсан авилгалтай хийх тэмцлээ л хуулийн хүрээнд чангалмаар байна. Хэдэн зуун сая, тэрбумаар нь авлигал цохичохоод 12 саяаар торгуулдаг, нөгөө ногоон автобус хусдаг Ганхуяг хуйвалдсан эрх мэдэлтнүүдтэйгээ нийлчихсэн Хэлмэгдсэн Ардын Баатар болох нь холгүй ард түмнийг чинь доромжилж байхад та нар хаана байна төсөв хусахаас өөр бодож чадах юм алга уу.
За овоодоо ийм эрүүл саруул дуу хоолой сонсох гэж л залуусыг бид сонгосон шүү. Зөв асуудал тавьж. Баярлалаа.
Ерөнхий сайд мэдлэг, чадлынхаа хягаарт хүрч бгаа бололтой. Аливаа зүйлд хэмжээ хязгаар буй болой.
ерөнхий сайдыг энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна залуус сайн байна
Bas iim duu hooloi sonsgdj bgd batarlaj ba.
zov
zov