Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаяр нарын хэлсэн үгнээс онцолж байна.
УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:
-Би өөрийн зардлаар Фукок аралд очиж байсан. Нэгдүгээрт, манай ардчилсан Монгол Улсын АН-ын сайд ахалдаг хяналтын чиг үүрэгтэй яамныхан нэг намын системтэй социалист үзэл баримтлалтай улсаас юу сурах гэж явсан байх уу. Иргэдээ хэрхэн хянах уу. Хоёрдугаарт, туршлага судлаад байх төрийн байгууллага, нэгж харагдаагүй. Дүүрэн зочид буудал, амралтын газрууд л байсан санагдаад байгаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.ОТГОНБАЯР:
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Бидний авсан мэдээллээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж эхэлсэн. Түүний өмнө нь гаргасан хүсэлтүүдийн удаа дараа авч хэлэлцээгүй учир дараагийн шатанд юу болох вэ гэдэг дээр айдас төрж байгаа. Тиймээс төрийн нууц гэдгээс бусад бүх зүйлийг нийтэд ил тод шүүхийг шаардаж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулна гэдэгт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бид итгэж байн
НИТХ-ын төлөөлөгч З.ТӨМӨРТӨМӨӨ:
-Энэ хоёр хүнийг бүү харьцуул. Нэг нь зүгээр намын жагсаалтаар орж ирсэн хүмүүсийн нэг. Харин Н.Учрал бол ард түмний итгэлийг гурван удаа авч өнөөдөр бүх галыг үүрч яваа залуу. Д.Энхтүвшин сайн бизнесмэн байж болох ч лав л сайн улстөрч биш. Улстөрч хүн нэг удаагийн алга ташилт биш тодорхой асуудлын цаад үр дүнг харж чаддаг хүнийг хэлдэг юм. Н.Учрал буруу зүйл хийж өөрийгөө хорлох хүн биш. Учир нь тэр дахиад сонгогдох нүүртэй байх, ард нь хэдэн зуун мянган сонгогч нь бий. Д.Энхтүвшин зүгээр попорч байна. Намын ах нар буруу хүнээ оруулж. Гэхдээ яах вэ, эргүүлээд татчих. Тэгээд л бол оо
Сэтгэгдэл ( 4 )
TUMURTUMUU GEDEG CHIN ESTOI TULGUN KOMMUNIST DOLOOGCH ZUSARCH ADGIIN SHAAR BNA YASAN ZUSARCH GULUG BE
ANUSDI80955877
төмөртөмөө гэдэг хүн чинь харин ч ёстой жинхэнэ суга байна даа\n
ТӨМӨРТӨМӨӨ ГЭДЭГ ХҮН САЙН ДОЛООГЧ БАЙХ.